Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэхээр ярилцаж байна

2024-04-19 255 0
Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ- ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймгийн ЗДТГ- ын хурлын танхимд болж байна.
  
Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов болон бусад албаныхан оролцож байна.
 Хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаарх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлвийн талаар санал солилцож байна.

Холбоотой мэдээ