Коломбын төлөвлөгөө байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ГХ-ны сайд Б.Батцэцэг нар угтан авлаа

2024-05-30 264 0

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ази, номхон далайн эдийн засаг,  нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлыг  2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Манай Улсад болж буй энэ удаагийн хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна.

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлын   төлөөлөгчдийн тэргүүн нарын урьдчилсан албан бус уулзалт 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Энэ үеэр тус олон улсын хуралд хүрэлцэн ирж оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар угтан авч, дурсгалын зураг татууллаа.

Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм.  Энэ удаагийн хуралд Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон  нийт 50 гаруй гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

 

 

Холбоотой мэдээ