“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2024-11-01 33 0

2024 онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэдэх нь Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 2024 оны 11 дүгээр сарын 3 өдрөөс 7 өдрийн хооронд болно.

Уг үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн Монгол анагаах ухааны өвөр Монгол эмч нарын үзлэг, эмчилгээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулагдана. Тэнгис кино театрт хятадын кино өдрүүд болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн хятадын ном уншлагийн танхим Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулна. Өсөхийн урт аянд цуврал номыг холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Мөн телевизийн олон ангит киног монголын зарим телевизэд хүлээлгэн өгнө. Хятадын танин мэдэх нь Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт 2024 оны 11 сарын 4 өдрийн 19:00 цагт соёлын төв өргөөнд болох бөгөөд уг нээлт дээр шаолины үзүүлэх тоглолт болно.

Холбоотой мэдээ