Гэр бүлийн амьдралд алтан дүрэм гэж байдаг бол тэр нь бие биенээ дэмжих, нөхцөл тавихгүй хайрлах, харилцан нэгнээ хайхрах юм. Үүндээ талархалтай хандан эргээд харилцааны эерэг урвал үзүүлэх учиртай гэлтэй. Гэтэл залуу хосуудын амьдралд ихэвчлэн нэг нь сэтгэл хангалуун бус үлддэг жишээ олон. Нэг нь ахуйн асуудалдаа хэт орооцолдоно, нөгөө нь ахисан түвшинд амьдралынхаа төлөө, өөрсдийнхөө талаар бодохоо байж нийгмийн харилцаан дунд гээгдэж хоцорно.
Эргээд хаанаас ч юм сонссон дуулсанаараа сексийн харилцаагаар бүх асуудлаа шийдэх гэж хичээнэ. Хэрэлдээд сексдэнэ, юм гуйхаараа сексдэнэ, ятгах болохоороо сексдэнэ гээд зүтгэчихнэ… Үнэндээ секс харилцаа мөн үү гэвэл мөн. Гэтэл секс бүх зүйл биш юм. Секс бол хайрын тухай ойлголт биш.
Гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд ч нэгэндээ энэ талаар зөвлөж нөхрөө аргалах, нөхрөө өөрийнхөөөрөө байлгах эсвэл аливаа нөхцөл тавин сексийн амьдрал дээр дөрөөлж сайн сайхан харилцааг бүтээж байгаа амьдралууд бий. Гэвч энэ бол эрүүл бус харилцаа.
Гэр бүлийн хувьд ярилцах, тэгш оролцоотой байх маш чухал. Энэ нь хэн нэг нь орлого олдог эсвэл эрх бүхий байх ёстой гэсэн хандлага огтоос биш юм. Нөхөр нь ажилгүй хүүхдээ хардаг учраас долоон дор байх ёстой эсвэл эхнэр нь хүүхдээ хараад гэртээ зүгээр суудаг гэсэн хэвшмэл сөрөг ойлголтууд бий. Эсвэл хоёул ажилладаг бол аль нэгийнх нь орлого илүүгээс болоод харилцаанууд өөр өөр гарч ирнэ. Мэдээж гэр бүлийн санхүү нэг байдаг. Түүнийг зарцуулахдаа ч мөн адил ардчилалтай байх нь чухал.
Дээрх нөхцлийг аль аль нь би одоо гэртээ байгаа юм чинь яах билээ гэж бүх зүйлээс хойш суудаг, илүү дорой байх ёстой гэж боддог гэр бүлүүд бий. Нийтлэг эдгээр зүйл үнэндээ маш том алдаа юм.
Бидний амьдрал гэдэг ойлголт, өөрсдийнхөө төлөө хичээх, ажиллаж байна, хичээж байна гэж ойлгож чаддаг хосууд хамгийн амжилттай харилцааг бүтээж стрессгүй сайн сайхан амьдарч чаддаг. Гэтэл секс төвт харилцаатай, асуудлаа сексээр шийдсээр хэвшил болсон хосуудын амьд харилцаа тун муу нь практик дээр ч харагддаг.
Таагүй харилцааны дараа ч секс хийхийг санаархах нь хүчирхийллийн хэлбэр байдаг. Хайртай хүнээ хүндлэх хайрлах түүний тух, хүсэх эсэхээс хамаарах нь зайлшгүй. Сексийн амьдрал тогтвортой байх нь гэр бүлд сайн үр нөлөөтэй ч нөхцөлт, эрх ашгийн асуудалтайгаар секс хийх нь гэр бүлийн нандин харилцаа ойлголцлыг бүрмөсөн орхигдуулдаг. Гэр бүлд, хос хоёрт харилцан ойлголцлоос илүү чухал зүйл үгүй.
Гэр бүлийн харилцаа бол бизнес биш. Эрх ашгийг хамгаалах, эрх ашгийг гүйцэлдүүлэх бус юм. Нэг нь сонсох гэж хичээж нөгөө нь ойлгуулах гэж хичээхээс хамаг асуудлын зангилаа тайлагддаг. Нэг хором ч гэсэн харилцахыг хичээгээрэй.
1 сэтгэгдэлтэй
…