“Засгийн газар вакцины асуудал дээр маш буруу бодлого явуулсан. Та бүхэн монгол хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, өнөө маргаашийн вакцинжуулалт гэхээс илүүтэйгээр вакцин хийлгэснээр цаашдаа 20, 30 жилд монгол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх талаар маш сайн судалгаатай ажиллах байтал тэгээгүй. 10 их наяд төгрөгөөс 40-50-хан сая ам.долларыг зарцуулж, аль эрт захиалгад оруулаад хамгийн сайн вакциныг ард иргэддээ авчраад тариулж яагаад болоогүй юм бэ. Израилчуудын хийлгээд байгаа хамгийн сайн вакциныг авчраад хүн амаа дархлаажуулж болдоггүй юм уу гэж асуусан Д.Ганбат даргыг та бүхэн инээлдэж шоолсон.
Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллээр вакцинууд хүмүүсийн ген, тархи мэдрэлд өөрчлөлт орох гэх мэт ямар их сөрөг үр дагавар үзүүлж байгаа талаарх мэдээллүүдийг хар л даа. Та нар яагаад ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж болоогүй юм бэ. Маш их мөнгө шийдэж өгсөн. Эндээс мөнгөө өгч захиалаад иргэддээ вакцин авах ёстой байсан. Дээрээс нь хугацаа их алдсан. Монгол Улс дотооддоо алдахгүй нэлээд удсан. Энэ хугацаанд шууд залгуулаад л вакцинаа захиалаад авчрах байсан” хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуув.
Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан “Одоо бол олдож байгаа вакцин хамгийн сайн нь. Дэлхий нийтээрээ вакцины төлөөх уралдаан явж байна. Хоцорсон гэж байгаатай санал нийлэхгүй байна. Бид сайн ажиллахгүй бол энэ том уралдаанд хоцрох эрсдэлтэй. Азидаа вакцинжуулалт эхэлсэн эхний таван улсын тоонд явж байна. Том улсуудтай харьцуулбал өндөр үзүүлэлттэй явж байна. Хөрөнгө мөнгөний зохицуулалт дээр ч бэлтгэл хангасан. ДЭМБ-ын зөвшөөрсөн ямар ч төрлийн вакциныг оруулж ирэхэд бэлэн байгаа. Бүх гэрээ хэлэлцээр хийгдсэн. Одоогоор хүн амынхаа 25-26 хувийг хамруулаад байна” гэлээ.
С.Одонтуяа гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулахдаа “Одоогоор 153 улсад 85 төрлийн вакцины эмнэл зүйн туршилт хийгдэж байгаа. Вакцин бүр харилцан адилгүй хариу урвал үзүүлж байна. Манай улсад хүний төрлийн вакциныг Хүний эмийн зөвлөлд бүртгэсэн.
ДЭМБ-д Pfizer, AstraZeneca-г бүртгэсэн. Sinopharm вакцины хувьд эмнэл зүйн хоёр дахь туршилтаа даваад, ирэх 7 хоногт ДЭМБ бүртгэж авахаар мэдэгдсэн. Европын холбооноос мөн туршилтыг давж, чанарын шаардлага хангасан гэрчилгээ авсан. Одоогоор манай улсад вакцинтай холбоотой хүндрэл гараагүй байгаа. Бид вакцины дараа дархлаа хэр тогтож байгаа талаар судалгааны баг гаргаж судалж байна.
AstraZeneca вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ч одоогоор түүнийг батлах албан ёсны мэдэгдэл байхгүй байна” гэлээ.
2 cэтгэгдэлтэй
After reading your article, it reminded me of some things about gate io that I studied before. The content is similar to yours, but your thinking is very special, which gave me a different idea. Thank you. But I still have some questions I want to ask you, I will always pay attention. Thanks.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?