С.Энхболд: Эдгэсэн хүний PCR 3-6 сарын хугацаанд эерэг гарах боломжтой ч өвдсөн гэдгийг нь батлах бичиг өгөхгүй

2021-04-09 1062 2

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаас “Хоёр тунгаа хийлгэсэн иргэддээ олон улсын жишгээр ногоон паспорт өгөх үү. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?. Мөн ковидоор өвдөөд эдгэсэн хүмүүсийн шинжилгээ эерэг гарна. Тэдэнд өвдөөд эдгэсэн гэдэг ямар нэг баталгаа өгөх үү гэдгийг хүмүүс асуугаад байна. Үүн дээр ЭМЯ Засгийн газартай хамтраад тодорхой шийдэл гаргаад ард иргэддээ хариулт өгөх хэрэгтэй байх” гэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцинжуулалттай холбоотой бүртгэлийн программ хийлгэж, E-Mongolia системд холбосон. Хоёр тун вакцин хийлгэсэн иргэн энэ системд нэвтэрч монгол, англи хэлээр ямар тунтай, хэд гэсэн дугаартай, аль вакцин хийлгэснээ хэвлэж авах боломжтой.

Ковид-19-өөр өвдөөд эдгэрсэн хүн 3-6 сарын хугацаанд PCR шинжилгээ өгөхөд хариу эерэг гарах боломжтой. Гэхдээ үүнийг тухайн иргэнд тайлбарлаж хэлж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаал дээр “Та гурван сарын дотор PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарах боломжтой” гэсэн зөвлөмж өгсөн. Түүнээс биш ямар нэг баталгаажуулсан албан бичиг өгөхгүй. Тийм тушаал заавар гараагүй” хэмээн ярив.

Холбоотой мэдээ