Соёл, урлагийг дэмжих сангаас 722 төсөлд санхүүжилт хүсчээ

2021-04-09 468 2

Соёлын яамны дэргэдэх Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтад энэ жил 722 төслийн санал ирүүлсэн нь сүүлийн гурван жилд ирүүлсэн нийт төслийн саналаас хоёр дахин их тоо юм. 2018-2020 онд Соёл урлагийг дэмжих санд нийт 365 төслийн санал ирж байсан аж.

Сангаас хувь хүний төсөлд олгох дээд хязгаар 30 сая төгрөг, хуулийн этгээдэд дээд тал нь 80 сая төгрөг олгодог байна.

Санхүүжилтийн зориулалтын хувьд соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, шинэ уран бүтээл туурвих, соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шилдэг санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, Монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах, мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, хамрагдах, соёл судлал, соёл, урлагийн бодлогын судалгаа, зохиогчийн эрхэд суурилсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа гэх мэт өргөн сэдвийг хамарч байгаа. Энэ жилийн төслийн төрөл, сэдвийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын инновац, монгол брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд ач холбогдол өгч байгаа аж.

 

Холбоотой мэдээ