1000 гаруй охидыг хүчирхийлсэн гэх Ц.Анандбазарыг эгүүлэн татъя

2021-04-15 1038 2

УИХ-ын гишүүн, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарын охидыг хүчирхийлдэг байсан далд хэргүүд ил болж эхэллээ. МАН-ын гол санхүүжүүлэгч гэгддэг тэрбээр намынхаа нэр бүхий дарга нарыг Их тэнгэрийн аманд зугаацуулж, илж таалах охидоор нь хангадаг гэх яриа бий. Үүнийг батлах гэсэн мэт түүнд  хүчирхийлүүлсэн гэх 1000 гаруй эмэгтэй ойрын өдрүүдэд цахим орчинд ил боллоо.   Иргэн Сүнээ буюу Б.Сүндэръяа гэх бүсгүйн үлээсэн шүглийн дуунаар Ц.Анандбазарт холбогдох хүчирхийллийн тодорхой кейсүүд олны анхааралд орсон учраас “MeToo” аян болж өргөжив.

Өөрийн компанид ажилладаг охидыг тайван байлгадаггүй гэх Ц.Анандбазарын эсрэг нийгмээрээ бужигнаж эхэллээ.

Хүчирхийллийг үл тэвчих энэхүү хөдөлгөөн үр дүнгээ өгвөл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бусармаг үйлдлийг тасалж, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад хуулийнхан шалгах учиртай. Харамсалтай нь манай улсад бэлгийн хүчирхийлэгчдийн толгойг илдэг гаж тогтолцоо бэхэжчихсэн нь олон баримтаар нотлогддог.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гантулга, Д.Мурат нар хүчирхийлэл үйлдэж байсныг бид мартаагүй.

Өнгөрсөн хугацаанд төрийн хамгаалалтад багтдаг эрхэм гишүүдтэй холбоотой хүчирхийллийн хэргийг сөхвөл ийм байна. Харин хүчирхийлэгч хэрхэн амь бөхтэй оршиж, албан тушаалдаа үлдэж, төрийн өндөр хамгаалалтад амьдарч болдгийг ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр тодхон харуулж яваа. Хүчирхийллийн эсрэг хуулиа чангатгах ёстой гэх үзэл хууль санаачлагчдын өмнө очихоороо яагаад хүч нь суларч, гэмт хэрэг биш болж хувирдгийн нарийн учир энэ.

Төрд хүчирхийлэгчид хэдэн арваараа суугаа учраас л Ц.Анандбазар шиг, Д.Одбаяр шиг эрхтэн, дархтнууд айдасгүй амьдарсаар л байгаа юм.

Харин одоо Монголын хууль мөнгөтэй хүнд хэрхэн үйлчилдэг болохыг хармаар байна. Түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, эгүүлэн татахгүй бол МАН-д итгэх олны итгэл алдрах нь ээ.

Холбоотой мэдээ