Залуу эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг ОУ-ын арга хэмжээнд оролцохыг урив

2021-05-02 923 3

Нийгэм, эдийн засагт ач холбогдол, нөлөө бүхий шинжлэх ухаан, боловсрол, шинэ технолог, инновацийн оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн ололт амжилт, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээтэй түгээн таниулах зорилготой Falling Walls ENGAGEx Ulaanbaatar цахим арга хэмжээ нь “Сургалтын ирээдүй” сэдвийн дор Монголд анх удаа 2021 оны тавдугаар сарын 7-ны баасан гарагийн 15.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Тус виртуал арга хэмжээ нь цахим боловсролоор дамжуулан шинжлэх ухаан, боловсролын талаарх Монголын болон олон улсын хэтийн төлөв, тэр дундаа виртуал орчин, зайн сургалтын ирээдүйн чиг хандлагыг дүгнэн хэлэлцэнэ. Илтгэгч ба хэлэлцүүлгийн зочноор Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоог төлөөлөн Энэтхэг, Бүгд Найрамдах Намиби, Их Британи Улсын эрдэмтэн судлаачид, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон “Mongolian E-Nomad Network” байгууллагын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцоно.

Falling Walls ENGAGEх Ulaanbaatar арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ба ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, албан ёсны түншээр Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, дэмжигчээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын эмэгтэй инженер эрдэмтдийн холбоо тус тус ажиллаж байна.

Эрхэм Таныг  Falling Walls ENGAGEx Ulaanbaatar цахим арга хэмжээнд оролцож шинжлэх ухаан, технологи, инновац, боловсролын салбарт шинийг эрэлхийлэгчдийн эрдэм шинжилгээний ба бодит үйл ажиллагааны төслүүдтэй танилцан туршлага солилцохыг урьж байна. Арга хэмжээ синхрон орчуулгатай явагдана.

 

Урьдчилсан бүртгэл 2021 оны 5-р сарын 5-ны лхагва гараг хүртэл явагдана: Бүртгэлийн маягт  эсвэл info@artsandmediaconsulting.org и-мэйлээр бүртгүүлнэ үү.  >>> Хөтөлбөр

Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.artsandmediaconsulting.org/projects/falling-walls-lab-x-engage-mongolia

Falling Walls Engage нь Falling Walls Сангаас санаачлан Robert Bosch Сантай хамтран зохион байгуулдаг шинжлэх ухааны оролцоо, ололт амжилтыг сурталчлан танилцуулдаг олон улсын платформ ба эрхэм зорилго нь шинжлэх ухааны оролцоог бэхжүүлэх, шинжлэх ухааныг хамарсан ба шинэ  дэвшилтэт технологийн  талаарх ойлголтыг түгээх, олон нийтийг өргөн хүрээтэй хамарсан, улмаар нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж буй төсөл, судалгаа, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, идэвхтэй ба бүтээлч хувь хүн, мэргэжилтэн, баг хамт олонд урам зориг өгч, хооронд нь холбох, тогтвортой сүлжээг бий болгох, харилцан нөлөөллийг олон улсын хүрээнд сурталчлан таниулах явдал юм. Энэхүү платформ нь “Science Engagement & Communication” үйл ажиллагааны хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, улмаар тулгарч буй бэрхшээлийг багасгах, үр дүнтэй санаачилгыг олж харах боломжийг олгодгоос гадна салбарын мэргэжилтэнгүүд, байгууллага хооронд салбар дундын болон олон улсын солилцоо хийх боломжийг бүрдүүлдэг.

>>> Түүнчлэн, 2021 оны шилдэг шинжлэх ухааны оролцооны нээлт, үйл ажиллагааг шалгаруулах “Science Engagement Breakthrough of the Year 2021” арга хэмжээ энэ оны зургаугаар сарын 15 хүртэл оролцогчдын материалыг хүлээн авч байна. Та бүхэн өөрсдийн өргөдөл, номинацийн материалаа дараах линкээр орж бидэнд илгээнэ үү: https://falling-walls.com/de/call-for-applications/

>>> Falling Walls Engage HUB Mongolia – уоркшоп болон Falling Walls Lab Mongolia арга хэмжээнүүд 2021 оны  есдүгээр сард болох тул та бүхэн манай хуудсыг дагаж бидэнтэй цуг байж шинэ мэдээллээс бүү хоцроорой!

ХОЛБОО БАРИХ

Б.БУРМАА Олон нийттэй харилцах мэргэжилтэн, GMIT

Утас: +976 70232090 / 9990 5443 Имэйл: burmaa@gmit.edu.mn

О.ЗУЛЦЭЦЭГ

Гүйцэтгэх захирал, AMPMC NGO

Утас: +976 99168908

Имэйл: info@artsandmediaconsulting.org

Холбоотой мэдээ