Монгол Улс “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд нэгдлээ

2021-05-28 660 2
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд Монгол Улс нэгдлээ. Ковид-19 цар тахлын дараа аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хурдан хугацаанд дахин эхлүүлэх, сэргээхэд чиглэсэн шинэ хэвийн байдалд мөрдөх ДАЖЗ-с боловсруулсан удирдамжийг дагаж мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй аяллын шошго” олгох ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.
Монгол Улсад “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагааг БОАЖЯ, Аялал жуучлалын хөгжлийн төв ААТӨҮГ хамтран хэрэгжүүлэх бөгөөд “Аюулгүй аяллын удирдамж”-ийг хэрэгжүүлэх, “Аюулгүй аяллын шошго” авахтай холбоотой нэгдмэл ойлголтонд хүрэх зорилгоор энэ сарын 28-нд цахим форум зохион байгууллаа.
Тус форумд БОАЖЯ, АЖХТ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагууд, ЗТХЯ, мэргэжлийн холбоод, 21 аймгийн БОАЖГ зэрэг салбар бүрийн төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож, “Аюулгүй аяллын шошго” олгох үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл авсан юм.

Холбоотой мэдээ