Цар тахлын үеэр хуримтлал үүсгэх боломж

2020-11-16 665 0

Өнгөрсөн долоо хоногт би сонин болон санхүүгийн сэтгүүлээс хадгаламжийн хэмжээ эрс нэмэгдсэн талаар хэд хэдэн нийтлэл уншив. Хэдийгээр бодлогын хүү мөнгөө хадгалахад ёстой гонжийн жоо гэж байгаа ч хэт их хэрэглээнд хамаг байдгаа гөвсөн 10 гаруй жилийн дараа мөнгө хадгалах найдвар бий.

Эдийн засгийн бодлогын шинжилгээний товчооны мэдээлж буйгаар нидерландчууд 2019 оны орлогынхоо 3.2 хувийг нэмж хадгалсан бол 2020 онд 11 хувьд хүрэх төлөвтэй байна. Хадгаламжийн өсөлтийн тухай ярьж байгааг анхаарна уу. Харин Dutch Bank-ны тооцоолсноор 2019 онд 2.8 хувь байсан бол энэ онд 8.9 хувь болох хүлээлттэй байна. Хэрхэн томъёолох нь таны хэрэг. Гэхдээ энэ хүнд цаг үед хадгаламжийн хэмжээ өссөн байна.

Олон хүний хувьд ажлын байраа алдаж, санхүүгийн нөхцөл байдал нь сайнгүй болж орлого нь тодорхой хэмжээгээр буурсан байхад энэ юу гэсэн үг вэ?

Зан төлвийн шинжлэх ухаан судалдгийн хувьд үүнд шинжлэх ухаач тайлбар өгье. Нөхцөл байдалд бодитоор ханд. Чи мөнгөө үрж чадахгүй нөхцөлд хадгалах нь тийм хэцүү биш. Энэ бол үр дүнтэй хоёр дахь алхам юм. Эхний алхмын тухайд мөнгө ямар ч байсан орж ирж байгаа нь сайн хэрэг. Хэрэв энэ хоёр алхмыг хийж чадвал хадгалаж чадах нь тодорхой боллоо гэсэн үг.

Мэдээж цахилгаан дулааны төлбөр, байрны зээл зэрэг тогтмол зардлууд хадгаламжид сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа цар тахлын хөл хорионд орсон үед фитнесс болон элдэв сургалт, захиалгат үйлчилгээний төлбөрүүд хүлээгдэж байгаа бол тун тоогүй.

Жирийн үед бол гадуур хооллох, төрөл бүрийн уулзалт, үсчин, маникюр, гоо сайхны үйлчилгээ, дэлгүүр хэсэх, тээврийн зардал болон янз бүрийн үзэсгэлэн арга хэмжээнд оролцох гэх мэт гэнэтийн худалдан авалтыг өдөөгч хүчин зүйлүүдтэй тулгарах үед дансаа хөндөхгүй байна гэдэг амаргүй.

Миний хувьд эхний хоёр төрлийн зардал бол ёстой төсвийн халаасыг навс гөвдөг юм. Хэрэв ресторан, үсчингүүд нээгдэхгүй бол мөнгө юунд үрэгдэх билээ.

Маш олон хүн гэртээ тав тух, тансаг байдлыг бүрдүүлэхээр хичээж байгаа. Гэртээ сайхан хоол бэлтгэх нь гадуур хооллохоос хямд. Үүнээс гадна, арга хэмжээнүүд бүгд онлайн болсноор тэдгээрт очихдоо гаргадаг зардал хэмнэгдсэн гэдгийг дурдахаа мартаж. Онлайн худалдан авалт хөөсөрч байна. Дийлэнх хүн гэртээ дасгалын төхөөрөмж худалдан авч, зарим нь гэрээсээ ажиллахад зориулж эргэдэг сандал гэх мэт хэрэгсэл худалдан авсан нь тодорхой. Мэдээж эхэн үед гарах зардлууд нь мөнгөө хадгалах гэсэн таны зүтгэлийг бага зэрэг хойшоо чангаах ч урт хугацаандаа хэрэгжинэ байна.

Мөнгөө хэмнэдэг болсонд тань баяр хүргэе. Одоо зуршил болсон шалтгаануудыг бүгдийг нь орхиод, зорилгынхоо төлөө зан төлвийн шинжлэх ухаанд хөтлөгдөөд шумба.

Нэлээд нь нь гайгүй байж болох ч нэг хэсэг нь ажил, орлогоо алдсаныг бид мэднэ. Хор уршиг нь яг одоо харагдахгүй байж магад. Аюулгүй байдаг хэн ч байхгүй. Ажилтай, орлоготой хүмүүсийн хувьд ч ирээдүй сарнай шиг сайхан харагддаггүй. Компаниуд юу юугүй дампуурлаа зарлачихаагүй ч гэсэн шуурганд нүдүүлж л байгаа. Одоогоор цомхотгол, агшилт бий болоогүй ч удахгүй болж мэднэ. Яагаад гэвэл тодорхойгүй байдал маш их байна.

Тархи юунд дургүй вэ?

Бид компьютер шиг биш. Бид шийдвэр гаргалтын диаграмм шиг “хэрэв ийм бол ийм … ингэвэл ийм байна, үгүй бол ийм” гэх мэт автоматаар бодож сэтгэдэгээр программчлагдаагүй. Гэхдээ үүнээс нэг их өөр биш. Бид тохиолдох магадлалтай ба боломжгүй зүйлсийг тооцоолж, хариу үйлдэл үзүүлдэг. Тохиолдох магадлалтай зүйлсийн нэг бол орлого багасах. Ийм нөхцөлд юу хийх вэ?

Хэрэм ба өвлөөр жишээ авъя. Зун шувтарч, намар ирэхэд өвөлдөө бэлдэх ёстой. Хэдийгээр одоо зун боловч эдийн засгийн улирал намрын дунд сарыг үдэж байна. Тиймээс самраа цуглуулж, нөөцлөх цаг. Бид харин одоо алийг нь хийж байна вэ?

Бидний үйлдэл өмнө нь өвлийг хэзээ ч харж байгаагүй мэт. Ингэж өвөлд бэлтгэдэг гэж үү? 2008 оны санхүүгийн хямралыг ялангуяа эдийн засгийн нөхцөл байдлыг санаж байгаа бол одоо яг тийм цаг үе тохиож байна. Энэ удаагийнх өөр байж магад. Эдийн засагт бий болох үр дагаваруудыг бодоод үзвэл нөхцөл байдал өмнөхөөс илүү муудаж, магадгүй өөр нэг хямрал болж түүхэнд бичигдэх биз ээ. Хэрэв чи мөнгөө хадгалж чадвал нөхцөл байдлыг хүндрэл багатай даван туулах учраас би танд мөнгөө хадгал гэж хэлмээр байна.

Систем 1 нь үхэхээс айдаг. Орлогоо алдаж байна гэдэг амьжиргаагаа алдаж байгаа гэсэн үг. Ажлаа алдаж байна гэдэг орлого болон амьжиргаагаа алдаж байгаа гэсэн үг. Хэрэв чи яг одоо ажилгүй болвол (халагдах, өөрөө гарах аль байх нь чухал биш) дахиад ажил олно гэдэг түвэгтэй, хугацаа алдана.

Систем 2 нь энэ бүхэн сайнаар төгсөнө гэдгийг мэдэж байгаа. Ихэнхдээ өөр хоорондоо тэмцэлддэг бидний систем нэгэн зүгт харчихаад байна. Энэ нь зан төлвийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлөх вэ?

Ёроолдоо тулсан эдийн засгаа хурдан сэргээхийн тулд ард иргэдийн хэрэглээг хэвийн түвшнээс бууруулахгүй байх арга хэмжээг Засгийн газрууд авч байгаа ч үнэндээ өдөөгч нь өчүүхэн бага байна. Яагаад? Засгийн газрын арга хэмжээ яг үнэндээ байгаа оноогүй. Амласан мөнгөн тэтгэмж нь яг үнэндээ суурь зардлуудаа хаахад ч хүрэлцээгүй. Засгийн газрын дэмжлэгтэй дэмжлэггүй компаниуд дампуурч, ажлын байрууд устсан. Гэхдээ төрийн байгууллагад ажилладаг хэн нэгэн цалингаа хасуулж, ажлаа алдсан гэж би сонсоогүй.

Эдийн засгаа сэргээхийн тулд бид өөрсдийнхөө мөнгөөр аль болох их хөрөнгө оруулалт хийх нь бүгдэд маань дээр. Тиймээс хамгийн сайн стратеги бол аль болох их хөрөнгө оруулалт хийх явдал. Мэдээжийн хэрэг.

Гэхдээ энэ загвараар явбал юу болдгийг бид мэднэ. Free riding буюу нийгэм, эдийн засгийн үр шимийг төлбөр төлөлгүйгээр хүртдэг “туулайчилдаг” давхарга нэмэгдэх эрсдэлтэй. Ийм эрсдэл байгааг мэдсээр байж чи өөрийгөө онцолж, амьжиргаагаа эрсдүүлнэ гэж үү. Эдийн засгийг сэргээхэд ямар ч хувь нэмэр оруулаагүй хэсэг нь хүртэл үр шимийг нь хүртэх нь шударга бус. Бялууг чинь хулгайлсан хэн нэгэнтэй бялуу хувааж идэхийг зөвшөөрнө гэж үү. Миний хувьд хариулт “үгүй”.

Тиймээс өөрийнхөө, гэр бүлийнхээ санхүүгийн байдлыг сайжруулахаас өөр сонголт одоохондоо алга. Юуны түрүүнд нөхцөл байдлыг даван туулах хувь бэлтгэлээ хангах нь зөв гэдэгт итгэ. Мөнгөө хадгалж, хуримтлалаа өсгөж эдийн засгийн өвлийг даван туулахдаа бэлтгэ. Одоогийн нөхцөл байдал бол мөнгө хадгалж эхлэх хамгийн зөв арга зам. Үр дүнд нь хуримтлал чинь өснө. Та үүнтэй санал нийлэхгүй ч байж болно.

Гэхдээ туршлагаас харахад хэдий хүнд нөхцөл байдалд байсан ч өчүүхэн бага дэмжлэг ирэхэд л компаниуд, банкууд хямралаас гарч чаддаг ч хохирч үлддэг нь хувь хүмүүс. Тиймээс бидэнд өөрөө өөрсдөдөө л туслахаас өөр сонголт байхгүй.

Орчуулсан З.Гэрэл

Холбоотой мэдээ