ХАТГАЛ-ЖАНХАЙ-ТОЙЛОГТ, ХАТГАЛ-ХҮЗҮҮВЧИЙН ШИЛ-АШИХАЙ ЧИГЛЭЛИЙН 37.9 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЛОО

2021-06-04 583 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн. Үүний нэг нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох

  • Хатгал-Жанхай-Тойлогт
  • Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто зам
  • Хатгал орчимд байгуулах 8 авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил бүрэн хийгдэж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулаад байна.

Төслийн Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг өнгөрсөн оны 11 сард гэрээ байгуулж 6 сарын хугацаанд нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон 3 чиглэлийн авто зам, авто зогсоолуудын инженерийн нарийвчилсан зураг төслийг төсөл хэрэгжүүлэх нэгжид албан ёсоор хүлээлгэн өглөө.  Ингэснээр Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахиж байна.

Холбоотой мэдээ