Б.Баярцэнгэл

Б.Баярцэнгэл

Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач, Нийгмийн сэтгэлзүйн активист. Гэр бүл төлөвлөлт, Гэрлэлт, Салалт, Хүүхдийн сэтгэлзүй, Сэтгэлзүйн бэлтгэжилт бэлэн байдал, Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн.

БҮРТГЭЛД ОРООГҮЙ СУМАН /Т.ГАНДИ/

2021-06-18 703 0

Төгсжаргалын Гандийн нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Тус нийтлэл 1992 онд Ардын эрх сонинд нийтлэгджээ.

Тийм ээ. Бүр хар нялхаас сэтгэлдээ хадаастай явсан зүйлийг бичье хэмээн бодон бодсоор өнөөг хүрэв.

…Энэ явдал тэртээ 1939 онд болсон юм. Магадгүй эцгээсээ хэдэн арав, хэдэн зуу сонссон болохоор ч тэр үү. хүн нь хүнээ буудаж, хүнээр махан овоо босгож байсан тэр дайнд, тодруулж хэлбэл, тавдугаар сарын 28, 29-ний өдрийн тулалдаанд өөрийн биеэр оролцож явсан юм шиг санагдаад болдоггүй билээ.

Халх голын байлдаанд Монгол ардын хувьсгалт цэрэг /МАХЦ/-ийн бусад анги нэгтгэлүүдийн хамт зургадугаар морьт дивизийн сургуулийн сумангийнхан оролцсон юм. Цэргийнхээ сургуулийг ч хараахан дүүргэж амжаагүй явсан 130-аад сонсогч залуус.

Тулалдаан эхэлсний дараахан сургуулийн суман дивизийн штабыг хамгаалахаар Халх голын зүүн гар талд шилжин байрлажээ. Дайсан хэдийд довтлох эсэх нь тодорхойгүй, хүч хэрэгсэл нь ч мэдэгдэхгүй байж

Гэтэл япончууд тавдугаар сарын 28-ны үүрээр өвсөнд гал оруулан утаа тавьжээ. Сумангаараа түймрийн захаас унтрааж эхэлтэл гэнэт дайсан бөөн Хүч хаян машин машинаар цэрэг буулган ороож, туслах гол хүчнээсээ тасарсан тэднийг эргэж гарах гарцгүй болтол нь бүслэх Үүднээс эргэн тойрон түймэр тавьж. улмаар уутан галд оруулан сэхээ сөхөө өгөлгүй буудан  дээрээс нь онгоцоор бөмбөгджээ.

Т.ГАНДИ

ТӨГСЖАРГАЛЫН ГАНДИ УЛААН-ОД СОНИНД АЖИЛЛАЖ АХУЙД

Хүн хүчний хувьд өөрөөсөө хэд дахин илүү дайсны эсрэг. Халх голын дайны түүхэнд хамгийн ширүүн тулалдаанд орсон сумангийнханд хамгийн хүнд хүчрийг тэсэж гарах Үүрэг тийнхүү тулгарсан байна. Дайсны энэхүү улангассан довтолгоон намжиж. түймэр унтарсан 29-ний өдрийн Үдээс хойш үзвэл ердөө л гучаадхан хүн үлдсэн байсан гэдэг. Дайн гэдэг ийм л хойно.

100 гаруй нөхдөө алдчихаад шарилыг нь бөөгнүүлж явахад дайсны 600 гаруй хүний хүүр таарсан юм гэнэ билээ. Яг л “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” гэдэг уран сайхны кинонд гардаг шиг бүхэл бүтэн сумангаараа сүйрчээ. Дээр нь бас дивизийн захирагч Шаарийбуугаа алдаж, удирдлагагүй болж үлдсэн юм. Тэрбээр тавдугаар сарын 28-ны орой таван цагийн орчимд Дайсны хүч нэг үеийг бодвол суларчээ. Нэг хэсэг нь хориглолт хийгээд тэсч бай. Би сум, галт хэрэгсэл аваад ирнэ …” гээд явсан ч эргэж ирсэнгүй. Тэр өдрөө, маргааш нь ч ирсэнгүй. Хоёр өдрийн дараа түүний шарилыг олж авчирсан юм билээ. Дотуур цагаан цамцтайгаа түрүүлгээ харан унасан байхад нь үзэхэд ‘Үүний араас дагз руу нь буудсан байсан гэлцдэг юм. Дивизийн даргын шарилыг олох хүртэл оргосон. боссон, урвасан хэмээн хардан, гэм зэмгүй хэд хэдэн байлдагчийг тусгай төлөөлөгчид байцааж сандаргаж байжээ.

Ахмад дайчид дивизийнхээ даргыг хэрхэн өнгөрснийг нь янз бүрээр ярьдаг байсан. Сум хэрэгсэлд явсан дивизийн захирагчийг нь амьдаар нь барьж авах гэхэд дайсантай хүч тэнцвэргүй тулалдаж эрсэдсэн гэлцэх ч бий. Дайсан Шаарийбууг хоолойгоор нь төмөр утсаар оосорлон чирч яваад буудсан бололтой гэлцэх нь ч бий. Гэвч энэ бүхэн нэг л үнэмшилгүй санагддаг. Шаарийбуу шиг зоригтой хүн тэгж баригдаад араасаа буудуулна гэж байхгүй.

Зарим хүн бол түүнийг сургуулийн сумангийн ор сургагч Васильев буудчихсан гэдэг юм. Дивизийн дарга Ц.Шаарийбуу Орост цэргийн даргын сургууль төгссөн, үе тэнгийнхэн дотроо эрдэм номоор төдийгүй зориг зүрхээр тодорсон, өөрийн гэсэн бодолтой нэгэн байсан аж. Хэзээ хойно Армийн түүхийн хүрээлэнгийн ажилтан, дэд эрдэмтэн, дэд хурандаа Мягмар яг энэ үйл явдлын мөрөөр судалгаа хийснийхээ эцэст бага даргын сургуулийн суман сүйрэхэд сургагчийн тактикийн алдаа нөлөөлсөн тал ажиглагддаг гэж цухас дурдсан нь санамсаргүй хэрэг биш болов уу Энэхүү яриа, эрдэмтний дүгнэлт хоёрыг эргэцүүлэн бодохуй. Шаарийбуу, Васильев хоёрын хооронд ямар нэгэн зөрчил байсан юм биш байгаа гэж бодогддог юм. Юу гэвэл тухайн үед аль ч талаараа орос сургагчаас илүү  байх нь сайн ёр биш байсан төдийгүй үл итгэгдэх хүмүүсийн тоонд ордог байсан байна.

Сургуулийн сумангийн сургагч Васильев /овгийг нь тодруулж чадсангүй/ гэгч эр өөрийн зан авир, бодлоор бүхнийг зохицуулдаг түүн дээр зөвлөлтийн сургагч гэсэн хэн ч халдашгүй дархан эрхтэйдээ их эрддэг нэгэн байсан гэж ахмад дайчид дурсдаг байв.

Дивизийн дарга Ц.Шаарийбууг оршуулахад орос сургагч Васильев байсан хирнээ ёслол, хүндэтгэлд нь оролцоогүй, баргар царайлан олны хөлөөс дөлсхийж өнгөрөөсөн гэсэн яриа ч бий. Шаарийбуугийн учир битүүлэг үхлийн шалтгаан нь сургагчийнхаа тактикийн илт буруу шийд гаргасныг тэвчиж чадаагүйтэй холбоотой ч байж болох юм. Мэдээж хэрэг ганц сургагчийн зан авир, алдаа оноогоор Зөвлөлтийн армийн Халх голын дайнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж боломгүй ч хэлэхгүй байж бас үл тэвчим зүйл байдгийн жишээ энэ болов уу. Нөгөө нэг зүйл гэвэл 28-ны өдрийн хүнд хэцүү тулалдаанд /унтаж байгаад хоолойгоо огтлуулж сумангаараа сүйрсэн/  хэмээн ичгүүргүй худал мэдэгдэл хийж, бүхэл бүтэн сумангийн дайчдыг түүхэнд шившиглэсэн тус дивизийн байлдааны ангийн дарга байсан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж.Осор гэгчээс галын цэгийн хаана нь явж байгаад сумангаа сүйрүүлчихсэн талаар нь тодруулж асуумаар санагддаг юм.

Тус сумангийн улс төрийн орлогчоор тулалдаанд орсон ахмад дайчин, миний аав З.Төгсжаргал агсан доорх гурван баримтыг хэлж өгөөд өөд болсон билээ. Нэгд, тус сумангаас амьд үлдсэн хэдэн хүнийг хороо, дивизион, тусгай салбаруудад хоёр гурваар нь тараасан. Хоёрт, сургуулийн сумангийн түргэн бүртгэлийг устгасан. Гуравт, зургадугаар дивизийн амьд хүчний хорогдлыг маш цөөн гэж маршал Чойбалсанд итгүүлсэн гэж ярьж байсан. Баримтыг тодруулахаар БХЯ-ны архив, НАХЯ-ны архив / хуучин нэрээр/-т нэг бус удаа сууж холбогдох баримт бичгүүдийг үзсэн юм. Ингэхэд нэг, хоёрдугаар баримтын хувьд бүрэн нотлогдож. тэдэнтэй холбогдох бүртгэл бичиг цэргийн түүхийн архивт хаана ч байхгүй байна. Сүүлчийн баримтын талаар гэвэл ийм нэгэн тушаал олж үзсэн юм.

Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин улсын маршал, өрлөг жанжнаас гаргасан 17 тоот тушаал 29/1939/ оны зургадугаар сарын 11-ний өдөр. Утга нь Дорнод хязгаарт бэлэн байсан байдлын тухай.

  1. …Ялангуяа Япон, Манжийн цэргийн талаас үлэмжхэн хохирлыг хүлээж, зөвхөн тавдугаар сарыц 28-ны өдрийн байлдаанд Япон, Манжийн талаас алагдсан хүн 600 шахам болсон…

…Манай цэргээс энэ завсар удаа дараа алагдсан бүх хүн 36. шархадсан хүн 67, ор сураггүй болсон дөрөв …

  1. Тамсагийн зургадугаар дивизийн дарга Ц.Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэж байлдаж байгаад энэхүү байлдааны хүрээлэлд … амь алдсан бөгөөд … Тамсагийн дивизийн байранд оршуулгын ажлыг гүйцэтгэсэн байна” гэжээ. Мөн нэгэн тушаалд “29/1939/ оны зургадугаар сарын 11-ний өдөр. Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал, өрлөг жанжнаас гаргасан 76 тоот тушаал. Утга нь Дорнодын байлдааны ялалтын тухай. Нэгдүгээр зүйл… дайсны хүчийг бут цохиж, 600 шахам хүнийг алж, хэд хэдэн тооны япон, барга хүнийг амьдаар баривчлан авсан байна. Манай талын хорогдол юу байсан бэ гэвэл удаа дараа бүх алагдсан хүн 36, шархадсан хүн 60 гаруй болжээ … “ гэсэн байлаа. Нэг өдөр гарсан хоёр тушаалын тоон баримт үнэн байдлаас хол зөрүүтэй байгаа биз.

Бүхэл бүтэн дивизийн хорогдлын мэдээ ийнхүү илтэд худал өгөгдөж байсныг юу гэж үзэх вэ? 130- аад цэргээс алуулсан , 100 гаад хүнийг бүртгэлээс арчиж хаясан төдийгүй өнөөг хүртэл ямар ч аргаар хамаагүй гүтгэн гүжирдэж, хав дарах болсон шалтгаан юу вэ гэдэгт гайхсаар явдаг юм. Үхэгсэд бүртгэлд үлдсэнгүйгээр үл барам үлдсэн тоотой хэдэн дайчдын шархадсан тухай мэдээ ч байхгүй байна. Бүхэл бүтэн сумангаас азаар амьд үлдсэндээ харамсаж явцгаасан бүртгэлд ороогүй сумангийн цэрэг эрс бүгд өнхрөөд өглөө. Тэнгэрээс сум бороо шиг шаагиж байсан гэх тэнцвэргүй тулалдаанд сургагчийн тактикийн алдааны золиос болсон жирийн цэрэг эрс гавьяагүй юм гэж үү!

Түүх түүхийрч, эх орон, ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр амь бие хайргүй тэмцэж, дайны хүнд хүчрийг нуруундаа үүрч гарсан гавьяатай мөртлөө гавьяагүй цэрэг эрсийн нэр төрийг хаана. хэзээ сэргээх юм бэ гэх олон зүйл сургуулийн сумангийн дайчдын үр хүүхэд бидний төдийгүй олон зуун шударга хүмүүсийн сэтгэлийг өнөө хэр шархлуулсаар байдаг юм.

Сургуулийн сумангийн сонсогч. Халх голын байлдааны ахмад дайчид гэх, энх цаг ирлээ ч эрээнтэй бараантай хүний амьдралын жаргал зовлон дундуур дөч тавин жил туучсан, таягтай таяггүй хэдэн хөгшчүүл хаврын хавартаа нэгнийдээ цугладагсан. Ирэх хавар нь хэн нэг нь ирэхгүй “холын аяндаа” явчихсаныг нүдээрээ бүртгэн бүртгэсээр нулимсаа эрхийндээ шингээн дарж сууцгаадагсан. Өвгөд нэг уулзахаараа дөч тавин жил ярьсан нөгөө л юмаа ярих. Ярих бүрийд нь хэн нэг нь тэртээд алслагдсан он жилүүд, тэр нэгэн өдрийн үйл явдлын тухай мартагнах дөхсөн зүйлээ санах. Өвгөд нийлж байгаад үнэний эрэлд мордон /орон сууцны/ өргөдөл лугаа адил олоон олон хуудас дурдатгал юугаан бичиж, мэддэгээр нь БХЯ, Ахмад дайчдын хороо руугаа илгээнэ. Гэвч тэднийг хэн ч санаж санахыг хүсч байсангүй.

Ийм нэгэн явдал болдог юм байна. Арав гаруй жилийн өмнө дөө. Айлын найран дээр хэсэг ахмад дайчидтай таарав. Тэдний сацуу армийн улс төрийн газрын дарга ч гэлүү, цэргийн түүхийн эрдэмтэн гэлүү нэг хошууч генерал байлаа.

Ахмадууд халцгааж. аанай л Бүртгэлд ороогүй суман-гийнхаа тухай санаа алдан ярьж. энэ л түүхийг сэргээх гэж хөлтэйгөөс хөлгүй. амьдаас мөнх бусыг үзүүлэх үе хүртлээ гүйсэн улс төрийн орлогчийнхоо нэрийг дурссан юм Гэтэл яасан гэж бодно Генерал өмнөө тавьсан бялууны том цэцгэн дундуур зүсэн сэрээдэж өөр лүүгээ дөхүүлэнгээ

-Юу билээ дээ. Нэг тийм балай юм бичээд явдаг өвгөн байсан байх аа гэх нь тэр. Өвгөд хүрлийж, ханцуй дотроо нударгаа зангидацгаасан Харин бага даргын сумангийн байлдааны бүрээч байсан одоо (Урлагийн гавьяат зүтгэлтэн. хөгжмийн зохиолч Бирваа гуай дарийн утаа үнэртээгүй, дайны түүх судлаач эрхэм генералыг бялуугаа тухтай зооглох нь битгий хэл, өвгөдийн өөдөөс эгцлэн харж чадахгүй болтол нь ичээсэн уг хэлсэн юм даг.

Түүхийн амьд гэрчүүдийн үгс ийм л замаар алга болдгийг хэдийгээр жаахан байсан ч гэлээ оюун сэтгэлээ шархираан байж мэдэрсэн билээ. Үхсэн хүнд алдар хэрэгтэй, үүрд санан дурсах хүндэтгэл л хэрэгтэй гэж хэн хэллээ дээ сэтгэлдээ сэвтэй, нүдэндээ нулимстай нөгөө ертөнц рүү одсон цэрэг эрс, Халх голын “Брестийн цайз” болон мөнхөрсөн сургуулийн сумангийн идэр залуу офицерийн  сургуулийн сурагчдад лав л эх орон хүндэтгэл үзүүлж чадсангүй.

Хэнийг ч, юуг ч маргахгүй гэдэг сонсголонтой  сайхан үгс бүгд худлаа юм байна.Он жил урсаж, цаг хугацаа алслах тусам түүхийн жим эдгэрч балран, өвс шарилж ургасаар л…

Холбоотой мэдээ