Монголын шатрын холбоо нэг жилээр бандуулав

2021-06-23 577 2

Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ноос Монголын шатрын холбооны гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

ФИДЕ-ны Ёс зүй, сахилга батын комиссын хэрэгжилттэй холбоотойгоор Монголын шатрын холбоо болон тухайн үеийн ерөнхийлөгч Цэрэндоржийн Сайнбаяр нарын эсрэг Грекийн шатрын их мастер, шүүгч Эфстратиос Гривасын гаргасан гомдол, нэхэмжлэлийг барагдуулах ёстой гэх үлдэгдэл 3000 еврог төлөөгүй тул ФИДЕ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан байна.

Эфстратиос Гривасын номын зохиогчийн эрхийг худалдан авсан манай талаас төлбөрийн үлдэгдлийг төлөлгүй гурван жил болсон нь үнэн. 66 жилийн түүхтэй Монголын шатрын холбоо өмнө нь ийм хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгаагүй юм. Үүнээс үүдэж манай шатарчид нэг жилийн хугацаанд олон улсын чанартай тэмцээн уралдаанд гагцхүү холбоогоор дамжин мэдүүлэг өгч оролцох бус хувийн журмаар мэдүүлэг өгч оролцох нөхцөл бүрдэж байна.

Мөн энэхүү асуудал нь дэлхийн шатрын холбооны албан ёсны вэбсайтад нээлттэй нийтлэгдсэн тул олон улсын тавцанд манай шатрын холбоонд итгэх итгэл буурах нь лавтай. Хамгийн харамсалтай нь энэ.

Одоогийн МШХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав сонгогдож ажиллаж байсан боловч өөрийн эрх үүргийг Б.Түвшин гэх хүнд тавдугаар сарын 28-ны өдөр МШХ-ны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр шилжүүлэн өгсөн гэж байгаа нь НҮТББ-ын дүрэмд нийцэх эсэх нь их эргэлзээтэй асуулт үүсгэж байна. Болж буй үйл явцтай холбогдуулан Олон улсын их мастер С.Билгүүн, А.Энхтуул нар холбооныхоо удирдлагуудад нийт шатарчдыг төлөөлж, шаардах бичиг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл зохистой хариу ирүүлээгүй нь сонин. Тэдэнтэй санаа зорилго нэгтэй олон шатарчин бий. Хэрэв маргаашийн дотор албан ёсны мэдэгдэл ирүүлэхгүй бол Монголын шатарчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлахаа мэдэгджээ.

https://fide.com/news/1151

  • I am an investor of gate io, I have consulted a lot of information, I hope to upgrade my investment strategy with a new model. Your article creation ideas have given me a lot of inspiration, but I still have some doubts. I wonder if you can help me? Thanks.

  • I am a website designer. Recently, I am designing a website template about gate.io. The boss’s requirements are very strange, which makes me very difficult. I have consulted many websites, and later I discovered your blog, which is the style I hope to need. thank you very much. Would you allow me to use your blog style as a reference? thank you!

Холбоотой мэдээ