
Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногийг дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг. Ирэх 9 дүгээр сарын 28-нд энэ өдрийг цахимаар тэмдэглэхдээ, БНХАУ, БНЭУ, Тайланд, Бангладеш зэрэг орны “Сурагчийн сүү” хөтөлбөрийн туршлагаас судална.
Түүнчлэн, ХХААХҮЯ, ГХЯ, НҮБ хамтран “Азийн сүү үйлдвэрлэлийн хэтийн төлөв” уулзалтыг 10 дугаар сарын 7-нд зохион байгуулах аж. Энэ үеэр Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар “Сарлагийн сүү үйлдвэрлэлийн талаар сарлагтай орны төлөөлөл 11 дүгээр сарын 11-нд ярилцлага зохион байгуулна. Энэ үеэр сарлагийн сүү үйлдвэрлэлээс гадна орон нутгийн иргэдийн амьжиргаа, соёл ахуйтай холбоотой олон янз байдлыг харуулсан яриа өрнүүлнэ” гэв.
0 cэтгэгдэлтэй