Жиу жицугийн дэлхийн аваргад манай 19 тамирчин оролцож байна

2021-11-11 415 1

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Chantilly MMA” жиу жицугийн клубын баг тамирчид оролцож байна. Тус тэмцээнийг Олон Улсын Жиу Жицугийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг “Chantilly MMA” клубыг Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр Жудогийн Олон Улсын хэмжээний мастер бөгөөд Жиу Жицугийн хар бүстэй юм. Тус тэмцээнд Монгол Улсаас Монгол Улсын Аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан нийт 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар бүсний, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх бүсний, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд тус тус хүч үзнэ.

Холбоотой мэдээ