ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд болон хоршоодын төлөөлөл туршлага судлах, үзүүлэх сургалтад хамрагдлаа

2021-10-22 1408 0

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг угтан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Энэ хүрээнд энэ сарын 21-22-нд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан ХАА-н тогтвортой хөгжил төсөл”-тэй хамтран дотоодын туршлага судлах, үзүүлэх сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийслэл болон 21 аймгийн ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, хоршоодын төлөөлөл хамрагдав.

Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа болон албаны бусад хүмүүс оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтын эхний өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга А.Гэрэлзаяа “Хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл”-ийн талаар танилцуулсан бол Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах шинжээч Б.Болормаа “Нягтлан бодох бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлууд” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Түүнчлэн хоршооллын салбарыг хэрхэн дэмжиж буй талаар Азийн хөгжлийн банкны “Хоршоонд суурилсан ХАА-н тогтвортой хөгжил төсөл”-өөс  Хоршоог бэхжүүлэх талаар хийж, хэрэгжүүлж буй ажлууд, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Орон нутагт хоршооны хөгжлийг дэмжих талаар хийж хэрэгжүүлж буй ажлын  туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтын хоёр дахь өдөр “Сүүн далайн оргил” сүү боловсруулах хоршоо, ХАА Биржийн “Ложистикийн төв”, “Цэвэр хөрсний шим” Дундын хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцаж, харилцан туршлага солилцов.

Холбоотой мэдээ