“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2021-09-07 649 2

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар өнөөдөр Цар тахлын энэ үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц эрэлхийлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход тэдгээрийн санаа бодлыг сонсох, бодлогоор дэмжихэд   чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр талууд ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дотоодод болон олон улсад сурталчлан таниулах, тулгамдаж байгаа олон асуудлуудыг ил гаргаж, Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт ЖДҮЭ-ийн дуу хоолойгоо хүргэх, хамтын хүчээр бизнесийн орчныг сайжруулж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болон хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө хамтарч ажиллах талаар  харилцан санал солилцсон юм.

Түүнчлэн ЖДҮГ-аас “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалтад оролцож, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулах, мэдээ мэдээлэл өгөх үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлуудын талаар “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд харилцан санал солилцохоор боллоо.

Холбоотой мэдээ