Хараа хяналтгүй 135 хүүхдийг илрүүллээ

2021-10-25 410 0

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавьж, хүүхдийн эрхийн зөрчил, аливаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Илрүүлэлт-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.  Улмаар хараа хяналт сул хүүхдийн гэр бүлтэй нь ажиллах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хяналт тавьж ажиллав.

Энэхүү илрүүлгийн арга хэмжээг өнгөрөгч есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-нд буюу бүтэн нэг сарын турш зохин байгуулсан ба есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, есөн дүүргийн цагдаагийн хэлтсийн 168 алба хаагч гар бие оролцон ажилласан.

Илрүүлгийг зохион байгуулахдаа томоохон худалдаа үйлчилгээний төв, зах, дэлгүүр, гудамж талбай, авто угаалгын газар, орц хонгил, РС тоглоомын газар, хогийн цэг, мах нядалгааны газар гэх мэт нийт 348 газруудаар хяналт шалгалт хийж, хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хог түүдэг, гуйлга гуйдаг, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг болон бусад хөдөлмөр эрхлэгч хүүхдийг илрүүлж, улмаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, зарим газарт хууль тогтоомжид заасан хариуцлага тооцлоо. Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт хууль сануулга өгч, зөвлөгөө өгч ажиллалаа.

Нийт илэрсэн хүүхдийн тоо: 135 хүүхэд

1. Хараа хяналт сул – 70 хүүхэд

2. Хөдөлмөр эрхлэгч – 57 хүүхэд

3. Хараа хяналтгүй – 8 /хүүхдийг түр хамгаалах байранд авч хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, хурдан морь унаач 15 хүүхдийг бүртгэлжүүлсэн болно/

4. 127 хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэн хяналтад авч ажиллаж байна.

Илрүүлэлт арга хэмжээгээр илэрсэн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн нэн шаардлагатай 60 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дэмжлэг мөн үзүүллээ.

Холбоотой мэдээ