Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна

2021-11-29 142 0

Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд тодотголоо. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын  янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13,500 айлын янданг хөөлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38,633 тонн түлш нөөцлөөд байгаа. Борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, иргэдийн бухимдал намжсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй цөөн байна. Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” хэмээв. Тиймээс Хотын дарга зүүн бүсийн үйлдвэрийн саатлыг даруй шийдэж, шахмал түлшний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэйг холбогдох алба, үйлдвэр, аж ахуйн нэгжид санууллаа.

Холбоотой мэдээ