Эдийн засгийн сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бид ДЭД байр эзэллээ

2021-12-05 753 2

Тэртээ 1996 онд “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд Монгол Улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монголын “Хэвлэлийн хүрээлэн”-гийн 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд эдийн засгийн сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарласан.

Уралдаанд эдийн засгаар дагнан бичдэг 10 гаруй сэтгүүлчийн бүтээл ирсэн бөгөөд манай “Цуурхлаас ангид” уриатай Танд.мн сайтын баг уралдааны ДЭД байрын шагнал(өргөмжлөл, 2.500.000 төгрөг)-ийг “Хөгжлийн сан” нэртэй ёроолгүй савнуудад хуулийн дэнс хэрэгтэй-1, 2 цуврал нийтлэлээрээ хүртэж, оны босгон дээр 2021 оны хоёр дахь томоохон шагналын эзэн боллоо.

Шалгарсан нийтлэл болох “Хөгжлийн сан” нэртэй ёроолгүй савнуудад хуулийн дэнс хэрэгтэй-1 https://tand.mn/2548,  “Хөгжлийн сан” нэртэй ёроолгүй савнуудад хуулийн дэнс хэрэгтэй-2 https://tand.mn/2563 цуврал нийтлэлийг унших бол линкээр нэвтэрнэ үү.

Энэхүү уралдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр уул уурхайн салбарын“Бадрах энержи” ХХК, технологийн салбарын I TOOLS ХК нар ажилласан юм. “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард шагнал гардуулах мөчид хэлэхдээ “Дэд байрт шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Цаашид эдийн засаг, тэр дундаа уул уурхайн сэдвээр олон арван бүтээл туурвихыг хүсье” гэсэн юм.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Хэвлэлийн хүрээлэн” нь сэтгүүл зүйн салбарт мэргэжилтэй, ур чадвартай олон мянган боловсон хүчин бэлтгэн гаргахын сацуу хэвлэл мэдээллийн олон талт гадна, дотнын судалгаа, сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн ба дэргэдээ эдийн засгийн “Өөрчлөгч”, байгаль орчны “Ногоон дэлхий”, нийгмийн “Хүүхэд сэтгүүлч” клубтэй чадварлаг институт болтлоо хөгжсөн байгууллага юм.

Холбоотой мэдээ