Монголчуудын XX зуун төөрөгдлүүд-1

2021-01-06 787 0

МАНЖУУД НОВШ

Манжийн вассал гэж ямар байсан, ер нь Төв Азийн соёлын цөм эрчтэй суларсан үе буюу XVIII-XX зуунд бодит байдал яг ямар байсан тухай бидний хүүхэд ахуйдаа өвөө, ааваас сонссон, ном бичгээс уншсан зүйлсийн чиг хандлага надад бүгд “хийсвэр” санагдаад байдаг юм. Ялангуяа энэ тухай өөр мэдээллийн суваг сонирхоод үзэх хэрэгтэй. Монгол туургатан, тодорхой хэлбэл, буриадчуулаас бусад монгол болон түрэгдүү-монгол угсаатнууд Манжийн дор байсны үр дагавар яг юу юм гэдгийг бид ч бас жаахан бодож үзэх хэрэгтэй байх аа.

Тохиолдлоор гудамжинд яваа хэн нэгнээс “Манжийн дарлал гэж байсан уу” гэж асуувал XX, XXI зуунд төрсөн халх монголчуудын 99% нь “мэдээж” гэх байх. Манжууд монголчуудыг дарлаж байсан гэдэг нэг сонирхолтой итгэл үнэмшлээр бид явчихсан бололтой. Энэ бүхэн  бодит уу, үгүй юу гэдгийг дахиад асуухын урьдаар мэддэг хэдэн зүйлээ товчхон тайлбарлая.

Юуны өмнө, монголчуудын соёл манжуудад ариун зүйл. Үнэндээ өнгөрсөн түүхэнд буюу манж үндэстэн Хятадын соёлд нэвчээгүй байх үеийн монгол соёл нь манжуудын хувьд ариун зүйл байсан.

Учир нь, тэд нар өөрсдөө бид нар шиг хагас иргэншсэн нүүдэлчид байсан. Манжууд төрийнхөө хэлэнд хүчээр монгол үг хэллэгийг авч хэрэглэдэг байсан нь үүний нэг баталгаа. Үг хэллэгийг хүчээр хэрэглэж анхнаасаа ч хэрэглэж байсан, Хятад болж өөрсдийгөө мартаж эхлэх үедээ ч түүнээсээ улам болгоомжилж, монгол үг хэллэг хэрэглэж, умардын ахуйд ач холбогдол өгч байсан юм. Угаасаа өмнөх эрин үе буюу монгол хэлтэн, монгол угшил мандаж байсан үе нь манжуудын хувьд сайн сайхны үлгэр жишээ, түүхийн үгээр бол “лут эрин” байсан. Монголд хятад соёлтой ястан, үндэстэн суурьших хурдыг манжууд сааруулж, зохицуулж байсан нь үнэн. Монголчууд тэднээс “биднийг бүү хужаажуул, үгүй бол бид бослого гаргана шүү” гэж манжуудад хэлсэн юм шиг бид ойлгож ирсэнд гол шалтгаан бий. Үнэндээ манжуудын дунд монгол аймгуудаас ойрадуудыг эс тооцвол, айх хүн ганц ч байгаагүй. Ялангуяа өөрсдөөс нь дутахгүй торго дурдан, будаа, ваар саванд “нүдээ ухаад” өгчихсөн байсан халхуудыг эв эеэр гуйж өөртөө нэгтгэсэн гэвэл ёстой лойлоо, кино!

Халхууд тэр үед өөрсдөө яасан ч яах вэ гэсэн байр суурьтай, мөнхийн амар амгаланд умбаад, манжийн хаадын бэлэг сэлтэнд жаргаж суугаад хэдэн үе болчихсон байсан. Монгол туургатныг хужаажуулахгүй байх бодлого, ашиг сонирхол нь үнэндээ манжуудын өөрсдийн бодлого байсан болж таардаг юм. Учир нь тэдэнд нүүдэлчдийн өв соёл ахуй нандин, арын нөөцийн газар орон байсан гэж ойлгогддог. Түүнээс биш хятадууд ороод ирвэл монгол туургатан уурсана гэж айсан зүйл ер байгаагүй.

Гэвч энэ бодлого тухайн үедээ умардын отгууд бидэндээ сайхан байсан ч хожим эргээд ёстой лай болж таарч. Яав гэхээр манжууд монголчуудын үндсэн цөм буюу халхуудыг эрхлүүлсээр эрхлүүлсээр эцсийн дүндээ монгол туургатан дундаа хамгийн арчаагүй, хорвоо гэж юу байдгийг мэдэх сонирхолгүй, өрсөлдөх чадваргүй, залхуу, хулчгар, хэрүүлч болгочихож. Хайрласаар байгаад хог болгочихсон. “Та нар Чингисийн алтан ураг, ээээ умаа хум, мөнх насал” гэсээр байгаад. Ерөөсөө л тэр.

Тэгэхээр “манжуудын талаарх” өнөөгийн бидний ойлголт юу болж таарав? Янаг хайрт тариачин-люмпен угшилтай “мангад” (орос) ах нарын маань 70 жилийн зогсолтгүй тархи угаалт, нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр халхууд бид үндсэндээ “манжууд бол хар түүх, биднийг дарлаж зовоосон” гэдэг цоо шинэ шашнаар 4 дэх үедээ амьдарч байна. Хайртай иван ах нар маань бидний бүх судар номыг шатаасан, хүчирхийлсэн, шинээр “адам еваг” нь зохиож зааж өгсөн. Монголчууд бид тэнэгтээ биш зүгээр л ҮНЭХЭЭРИЙН ХУЛЧГАР үндэстэн учраас европ арьстан гараа далайхаар нь нүдээ тас аниад, амаа өөрөө скочдоод, толгой дохиод подбалын шатаар доошоо сайн дураараа алхаад орсон гээд хэлчихвэл яасан юм? Үнэн байх шүү.

Үргэлжлэл

Холбоотой мэдээ