
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын МАЭМХГ-ын дарга Т.Тунгалаг, МЭХЭҮГ-ын дарга Б.Болдбаатар нар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцаж, заавар, зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байна. Уулзалтад дээрх хоёр аймгийн МЭГ, ХХААГ-ын дарга нар, мэргэжилтнүүд, аймгийн ОБГ, МХГ-ын холбогдох мэргэжилтэнүүд оролцов. Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдон ажиллаж буй ажлын хэсгүүд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллана.
0 cэтгэгдэлтэй