Мал эмнэлгийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгав

2021-10-27 146 0

Нийслэл дэх мал эмнэлгийн байгууллага, үйлчилгээний нэгжийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Нийслэлийн онцгой байдлын газраас зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар ахалж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргүүдийн мал эмнэлгийн нэгжүүд хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан юм.

Холбоотой мэдээ