МГТИС-ийн спортын шилдгүүд тодорлоо

2021-12-15 142 0

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Спорт өдөрлөг 2021 оны 12-р сарын 4, 5 болон 12-ны өдрүүдэд спортын гурван төрлөөр амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийг МГТИС-ийн Оюутны зөвлөл болон Сургалт, оюутны асуудал хариуцсан албанаас хамтран жил бүр хамт олны нөхөрсөг уур амьсгалыг дэмжих зорилгоор GMIT Family хэмээх нэгдсэн уриан дор бүх оюутан, төгсөгчид, багш ажилтнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнд 11 баг өрсөлдсөнөөс 1-р байранд 1-р курсийн 3-р баг, 2-р байранд 4-р курсийн баг, 3-р байранд 1-р курсийн 2-р баг шалгарсан бол шилдэг эрэгтэй тоглогчоор 1-р курсийн оюутан О.Хүсэлбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор 4-р курсийн оюутан Н.Буянбилиг нар тодорч, шагналын эзэн боллоо.

Мөн сагсан бөмбөгийн тэмцээнд 20 баг оролцож, эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд 3-р курсийн баг, 2-р байранд 2-р курсийн баг, 3-р байранд 4-р курсийн баг орсон юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд багш ажилтнуудын баг, 2-р байранд 1-р курсийн 1-р баг, 3-р байранд 4-р курсийн баг тус тус шалгарсан юм.

Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр явагддаг хамгийн сонирхолтой хэсэг болох 3 онооны шидэлтийн тэмцээний эрэгтэй ялагчаар 3-р курсийн оюутан Х.Галбадрах, 2-р байранд Инженерийн бэлтгэл ангийн оюутан Б.Түвшинбаяр, эмэгтэй ялагчаар 1-р курсийн оюутан М.Хулан нар тодорлоо. Түүнчлэн шилдэг эрэгтэй тоглогчоор 3-р курсийн оюутан А.Батбаяр, шилдэг эмэгтэй тоглогчоор 1-р курсийн оюутан М.Хулан дахин шалгарчээ.

МГТИС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 31 тамирчинтайгаар үргэлжилж, Үнэмлэхүй аваргаар 3-р курсийн оюутан Х.Болд тодорч, эрэгтэй төрөлд 1-р байрыг 1-р курсийн оюутан Н.Билгүүнсайхан, 2-р байрыг 2-р курсийн оюутан Г.Батула, 3-р байрыг 2-р курсийн оюутан Э.Энэрэл нар эзэллээ. Мөн эмэгтэй төрлийн 1-р байранд Инженерийн бэлтгэл ангийн оюутан Б.Энхжаргал, 2-р байранд 2-р курсийн оюутан П.Халиунзул, 3-р байранд 4-р курсийн оюутан Л.Байгаль нар орсон юм.

МГТИС-ийн Спорт өдөрлөгийн 3 төрөлт тэмцээний нийт дүнгээр 2021 оны аварга багаар 1-р курсийн оюутнуудын баг шалгарлаа.

Дашрамд дурдахад, энэ жилийн өдөрлөгийн ивээн тэтгэгчээр “Hera Equipment” компани хамтран ажиллаж, МГТИС-ийн захиргаа болон Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэг хүртсэн МГТИС-ийн 3, 4-р курсийн оюутнууд дэмжлэг үзүүллээ.

Холбоотой мэдээ