МГТИС долоо хоногийн лхавга гараг бүрийг нээлттэй өдөр болгож байна

2022-01-11 441 1

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ Налайх дүүрэг дэх хотхондоо долоо хоног бүрийн лхавга гарагт нээлттэй өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү өдөрт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид анги хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой юм. Тус өдөрт ирснээр, МГТИС-ийн танилцуулга ба бакалаврын хөтөлбөрүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах гэх мэт мэдээлэл авах боломжтой.

МГТИС нь уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, эдийн засагч инженер, мехатроник инженер, эрчим хүч, цахилгааны инженер гэсэн бакалаврын зургаан хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг юм.

МГТИС-ийн хотхонд биеэр ирж танилцах боломжгүй, эсвэл орон нутагт амьдардаг бол тус сургуулийн цахим танилцуулгад мөн оролцох боломжтой. Ингэхдээ заавар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.

Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй, мөн инженер болохоор зорьж буй хүүхэд залуус Та бүхнийг долоо хоног бүрийн лхагва гарагт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонтой танилцах “НЭЭЛТТЭЙ ӨДӨР”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Урьдчилан заавал бүртгүүлэх
Нэг дор 10 хүртэлх хүн байх
Халдвар хамгааллын дэглэм баримтлах (COVID-19)
Бүртгүүлэх болон хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
70232090
info@gmit.edu.mn
www.gmit.edu.mn

  • I am an investor of gate io, I have consulted a lot of information, I hope to upgrade my investment strategy with a new model. Your article creation ideas have given me a lot of inspiration, but I still have some doubts. I wonder if you can help me? Thanks.

Холбоотой мэдээ