Б.Баярцэнгэл

Б.Баярцэнгэл

Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач, Нийгмийн сэтгэлзүйн активист. Гэр бүл төлөвлөлт, Гэрлэлт, Салалт, Хүүхдийн сэтгэлзүй, Сэтгэлзүйн бэлтгэжилт бэлэн байдал, Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн.

Монголын улстөрчдийн агуу их дэмийрэл

2022-02-16 556 0

Нийгмийн сэтгэлзүй гэмтээд удаж байна

Улстөрчид хөгжил гэдгийг өндөр байшин, зам талбайд бетон овоолох мэт ярьдаг. Гэвч хөгжил нь тухайн улсын хүн ам хэр их аз жаргалтай аж төрж байна вэ? наад зах нь өдөр тутмын амьдралдаа амар тайван стрессгүй байж чадаж байна уу? амьжиргаанаасаа давсан өөр лүүгээ чиглэсэн хөгжүүлэлт хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу? гэдгээс хамаардаг. Гэвч иргэн бүр хүрэлцэхүйц орлогогүй, бизнесийн орчин таатай бус, ард түмний амьжиргаа сайнгүй хэвээр л байна. Улстөрчид өөрсдийн ярьж буй зүйлийг туйлын зөв, туйлын мундаг гэж өргөмжлөхөөс цаашгүй хүмүүс байдаг нь нууцгүй. Энэ нь өөрийгөө шүтэн бишрэх агуу их дэмийрлийнх нь эхний хам шинж мөнөөс мөн юм.

Бие хүний эмгэгийн нарсистик гажиг нь өөртөө дурласан, бодитоос дээгүүр өөрийгөө үнэлэх явдал. Түүнчлэн бусдын бодол хийгээд амьдрал дээр өрнөж буй үнэн зүйлс тэдний хувьд өчүүхнэ ч үнэний хувьгүй байдаг бөгөөд зөвхөн өөрсдөө л сайн сайхны туйл, зөв үнэний агуу дээд нь гэж үздэг. Манай улстөрчдийн энэхүү эмгэг асуудал нь хөрөнгө чинээнээс нь хамаараад их, дунд, бага гэсэн хэв шинжээр цааш өрнөнө. Эрүүл сэтгэцтэй хүн хэт их олон хүн өөрийг нь магтахад гайхаж, ичиж эхэлдэг бол эрүүл бус болоод ирэхээрээ бүр илүү ихээр магтуулна. За тэгээд цаашилбал басхүү мөнгө зарж өөрсдийнхөө эмгэгийг “хооллож” эхэлдэг. Өөрсдийгөө дотор муухайрч арзайтал  магтана шүү дээ. Ийм эмгэг хүндэрсний шинж нь хажуудаа суулгаж магтуулдаг.

Нарсистик гажиг яаж үүсдэг вэ?

Ер нь бол тухайн хүн үнэхээр бодит байдал дээр үнэлэгдэхгүй байгаад учир бий. Сэтгэцдээ авсан шарх, эсвэл хий хоосон өргөмжлөл хэрэгтэй байх, бага ахуйдаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс болсон гэж хэлж ч болох юм. Мөн бие хүний эмгэгүүд удамшлын байх тал бий. Бага насанд нь хүүхдийг хэт тоохгүй байх, бодит шаардлага тавьж үнэлж харьцахгүй байгаагаас ч болно. Энэ төрлийн эмгэг олдмол байх үндэс бага байдаг. Сэтгэлзүйн энэхүү эмгэг асуудлаа мэргэжлийн хүнд хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Манай хэвлэл мэдээллийн зарим сайтууд ийм эмгэгтэй хүмүүсийг өөгшүүлж бүр илүү хэмжээнд сурталчилж өргөмжлөх тал бий. Энэ нь тухайн хүмүүст таатай санагдах боловч эмгэг асуудал нь хүндэрсээр л байдаг. Орчноо мэдрэх ямар ч боломжгүй учраас улстөрчид амьдралаас хол шийдэл гаргахын сацуу, хийж байгаа үйлдэл, үг яриагаараа ч олны дургүйцлийг хүргэж чаддаг. Тэд үүнийгээ мэддэггүй.

Холбоотой мэдээ