“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-04-13 303 0

Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарын аяны хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2022” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлж түгээх мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр 4-р давхарт хүлээн авна.
Холбоо барих утас: 70124949, 99850240, 99125262
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон түгээн дэлгэрүүлэн ашиглах болно.

Холбоотой мэдээ