200-хон метр талбайд 9 давхар барилга барих гэж байсан зөвшөөрлийг цуцалжээ

2022-04-19 374 4

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 37 дугаар байрны ард 9 давхар барилга барих гэж байгааг тухайн байрны оршин суугчид эсэргүүцэж байсан. Учир нь 200 метр ам метр талбайд барилга барьж байгаа нь хүүхдүүдийн тоглох талбай, ногоон байгууламжийг үгүй хийж, стандартад нийцэхгүй төдийгүй барилгы газрын хэмжээ нь маш жижиг учраас эсэргүүцэж байсан юм.

Тэгвэл дөнгөж сая 9 давхар барилгын зөвшөөрлийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт өгсөн гэж тус хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр мэдэгдсэн байна. Түүний газар дээр нь очиж, асуудал дэвшүүлэх үеэр сурагчид хүртэл байшин барихыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд “Бидэнд тоглох талбай алга” гэж байв.

Холбоотой мэдээ