Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн ХОМ-тэй танилц

2022-04-19 477 2

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж байна. Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг наймаалцсан мөн газартай компанийн хувьцаа шилжүүлсэн зэрэг асуудлаар шалгахаар саатуулжээ. Мөн түүний хамаарал бүхий хүмүүсийн объектуудад нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. М.Энх-Амгалан нь ЖДҮХС-ийн хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах саналаа УИХ-д өргөн барьж байсан юм.

Авлигын хэрэгт холбогдоод байгаа Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хамгийн сүүлийн буюу 2018 оны АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал,

-Өөрийн жилийн орлого 46 сая төгрөг

-Гэр бүлийн жилийн орлого 182 сая

-190 сая төгрөгийн үнэ бүхий зуслангийн байшин 1

-143 сая төгрөгийн үнэтэй Ланд-200 маркийн автомашин 1

-Эзэмших эрхтэй 700 ам метр газар 2

-321 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай

-ОРБИТА ХХК-ийн 20% эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тус компани нь эм ханган нийлүүлэх, импортлох, нүдний шилний үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх, нүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ, нүдний шил тохируулах, 15 ортой, нүүрний гоо сайхан нөхөн сэргээх мэс засал хийх үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.

Холбоотой мэдээ