ОБЕГ: Амралтын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар цасаар шуурахыг анхааруулж байна

2022-04-22 279 0

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23, 24-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслээр хол, ойрын замд гарахдаа бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангаж шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ