Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган энэ сарын 16-нд болно

2022-05-02 424 1

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2022 он гарсаар хоёр удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.  Уг чуулганаар хэд хэдэн асуудлыг онцолно. Үүнд,

-Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудал нь зөвхөн нэг яам, агентлагийн асуудал биш салбар бүрийн, тал талын уялдаа холбоо чухал, хүүхдийн өмнө хүн бүр үүрэг хүлээдэг учраас уялдаа холбоог хангах зорилгоор чуулах гэж байна.

-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж заасан. Энэхүү заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх, хүүхэд хамгаалллын бодлого гэж юу болох, яагаад байгууллага бүрт байх учиртай талаар нэгдсэн ойлголттой болох юм.

-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар албан тоот даалгавараар байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх тухай тусгасан. Энэ дагуу эцэг эхийн зөвлөлийг чадавхжуулах, байгууллага бүрт эцэг эхийн зөвлөл байгуулах ажлыг эрчимжүүлэх гэх мэт зорилтуудыг дэвшүүлжээ.

Улмаар эрүүл мэнд, боловсрол, хууль, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, уул уурхай, байгаль орчны гэх мэт бүх салбар нь хүүхэд хамгааллын ЖИШИГ бодлоготой байх, үүнийгээ хэрэгжүүлдэг байх шаардлагатай учраас Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ