“New story” хөгжлийн хөтөлбөр Налайх дүүрэгт амжилттай үргэлжилж байна

2022-05-25 254 0
“New story” хөгжлийн хөтөлбөр хүрээнд зохион байгуулж буй залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагаа Налайх дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Үйл ажиллагааны талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч дарга Н.Мандуулаас тодруулахад “Налайх дүүргийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хурадаж, “New story”-ийн агуулга, оролцооны тухай ойлголтоо нэгтгэсэн. Дүүрэг нийт 40 мянган хүн амтайгаас гуравны нэг буюу 25 орчим мянга буюу нийт иргэдийн 70 орчим хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлж байна. Налайхын их уурхай байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Анхны орчин үеийн үйлдвэрийн суурийг Налайх дүүрэгт тавигдсан учир манай хүүхэд залуус хөдөлмөрч иргэдтэй гэж тодотгомоор байна. Тиймээс хүүхэд залуусын хөгжлийг дэмжсэн энэхүү хөтөлбөр үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Холбоотой мэдээ