МГТИС-ийн 2022 оны төгсөгчдийн судалгааны ажил ба сэтгэгдлээс

2022-07-01 387 2

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг 2022 онд уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, эдийн засагч инженер мэргэжлээр 42 оюутан төгслөө. Энэхүү дөрвөн хөтөлбөрийн төгсөгчид нь төгсөлтийн судалгааны ажилдаа байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах гэх мэт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй шийдлүүдийг голлон тусгахыг эрмэлзжээ.

Тухайлбал, дэлхийн улс орнууд, компаниуд түүхий эдээ дахин ашиглахыг эрмэлзэх болсон энэ үед эдийн засагч инженерийн ангийн төгсөгч Э.Уранбилэг шилний буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Монголд шил цуглуулах механизмыг боловсронгуй болгох аргыг санал болгон, санхүүгийн дүн шинжилгээ хийж, Германы дахин боловсруулалт, буцаалтын аргыг боловсронгуй болгосон туршлага дээр үндэслэн тохирсон процессыг санал болгосон юм.

Харин уул уурхайн боловсруулах инженерийн ангийн төгсөгч Г.Анхчимэг судалгааны ажлаараа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын далангаас зэс дахин боловсруулах боломжийг тодорхойлох,  мөн флотацын химийн урвалжийг оновчлоход зорьсон байна. Хаягдлын даланг флотацын аргаар дахин боловсруулахад түүнд буй зэсийн агуулгыг 13 дахин өсгөж, улмаар 34 хувийн металл авах боломжтой гэсэн үр дүнд хүрсэн байна.

Тэгвэл механик инженерийн ангийн төгсөгч С.Мөнхжаргалын тухайд, уул уурхайн болон ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаагааг хэвийн явуулж, хүдрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд олон сая доллар зарцуулдаг тухай хөндөв. Энэхүү хөрөнгө оруулалтын амжилт нь хэд хэдэн жижиг дээжийн үр дүнгээс хамаардаг тухай тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, дээж гэгддэг хүдрийн багахан хувь дээр үндэслэн олон сая ам.доллартай холбоотой шийдвэрийг гаргадаг ч бодит амьдрал дээр уул уурхайн олон компани, боловсруулах лабораториуд дээж авахдаа буруу арга хэрэглэсээр байгаа учраас диссертацийг Фрайбергийн Уул уурхай технологийн их Сургуулийн (TUBAF) одоогийн байгаа нунтаглах үйлдвэрт, ДЭЭЖ АВАХ МАШИНЫ ЗАГВАР гаргасан байна. Энэхүү дипломын ажлын гол хязгаарлалт нь TUBAF-ийн нунтаглах үйлдвэрийн дээж авах машин суурилуулах сул орон зай байгаа аж. Учир нь бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд ямар ч  байрлалыг өөрчлөх боломжгүйд оршино. Ажлын явцад дөрвөн өөр дээж авах машинуудын загварыг мөн дөрвөн өөр цэгт зориулж компьютерын программ дээр бүтээжээ. Эдгээр машинууд одоо байгаа нунтаглах үйлдвэрийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэв.  Мөн хүрээлэн буй орчны инженерийн ангийн төгсөгч Л.Байгаль “Орхигдсон бичил уурхайн нөхөн сэргээлтэд нүүрсний үнсээр буцаан дүүргэлт хийх туршилтын шинжилгээ” сэдвийг хөнджээ. 2020 онд “MDU” ХХК-ийн Налайхын нүүрсний уурхайн нэг га газарт нөхөн сэргээлт хийсэн төслийн явцад уурхайн цооногуудыг “Амгалан” дулааны цахилгаан станцын үнсээр дүүргэлт хийж нөхөн сэргээлт хийсэн байна. Үүний дагуу орхигдсон уул уурхайн болон нөхөн сэргээсэн талбайн хөрснөөс дээж авч лабораторид шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан гэж оюутнууд хэллээ.

Ингээд төгсөгч нарын судалгааны ажлынхаа талаар сэтгэгдэд хуваалцсаныг хүргэе.

МГТИС-ийн Эдийн засагч инженерийн ангийн 2022 оны төгсөгч Э.Уранбилэг:

 

МГТИС-ийн Уул уурхайн боловсруулах инженерийн ангийн 2022 оны төгсөгч Г.Анхчимэг:

 

МГТИС-ийн Механик инженерийн ангийн 2022 оны төгсөгч С.Мөнхжаргал:

МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн ангийн 2022 оны төгсөгч Л.Байгаль:

 

Холбоотой мэдээ