Наадмаар ажиллах ус түгээх байруудын цагийн хуваарьтай танилцаарай

2022-07-04 292 1

Ус сувгийн удирдах газраас удахгүй болох гэж буй Үндэсний их баяр наадмын өдрүүдээр гэр хорооллын ус түгээх байр буюу худгуудийн ажиллах цагийн хуваарийг гаргажээ. Ингэхдээ долдугаар сарын 10-16-ны өдрийн хуваарийг танилцуулсан бөгөөд зөөврөөр усаа ханган авдаг худагууд долдугаар сарын 11 болон 14-ний өдөр бүтэн өдөржин амрах бол бусад өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Харин шугамаар усаа ханган авдаг худгуудийн тухайд, долдугаар сарын 11 болон 15-нд бүтэн амрах бол бусад өдөр цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Ингээд баяр наадмын өдрүүд дуусмагц зуны хуваарийн дагуу ажиллах юм байна.

Холбоотой мэдээ