ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-07-07 295 1

Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг  өнөөдрөөс Хүй долоон худагийн морь бүртгэлийн цэгт бүртгэж эхэллээ.  Уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг 2022 оны долдугаар сарын 7-10-нд 09:00-22:00 цагийн хооронд зохион байгуулна.

Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхэд:

– Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх

– Хүүхдийн төрсний гэрчилгээ

– Эрүүл мэндийн тодорхойлолт

– Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр

– Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/

– Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар

– Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

-Уяач нь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай  нь хийсэн аюулгүй байдлын гэрээ байх шаардлагатай.

Холбоотой мэдээ