“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээнд 150 гаруй хүүхэд хамрагдлаа

2022-08-23 295 0

“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Шонхор” зусланд зохион байгуулж байна. Хөтөлбөрийн эхний өдөр оролцогч 150 гаруй хүүхдүүд “Нөхөрлөл”, “Тэмүүлэл”, “Ундраа”, “Жавхаа” гэсэн дөрвөн бүлэгт хуваагдав. Улмаар тэд,

✅Зэвсэгтэй ажиллах анхан шатны мэдлэг олгох дадлага

✅Гэнэтийн аюул осол, гамшгаас хамгаалах

✅Яаралтай анхан шатны түргэн тусламж

✅Дохионы хэл

✅Уяа зангилаа

✅Цэргийн цагаан толгой зэрэг өртөөгөөр аялж, хөдөө хээр болон таньж мэдэхгүй газар аяллын бэлтгэлгүй явах үед авхаалж самбаатай байж, өөрийн болон бусдын амь насыг эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах, аливаа саад бэршээлд тэсвэр тэвчээртэй, ур ухаантай хандаж, эх орон хайрлан хамгаалахад суралцлаа.

Холбоотой мэдээ