Нөгөөдөр цахимаар болох залуучуудын хөгжлийн чуулганд оролцохыг урьж байна

2022-08-23 59 0

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан залуучуудын хөгжлийн чуулганыг наймдугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна. Энэ жил залуучуудын өдрийг “Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриан дор тэмдэглэж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байгаа юм. Иймд залуучуудын хөгжлийн чуулганаар залуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй шалтгаан, арга замыг хамтран хэлэлцэж, цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.

Залуус та бүхэн энэхүү чуулганд цахимаар оролцож, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.

#Хамтран_зохион_байгуулагч:

✅Монгол Улсын Засгийн газар,

✅Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

✅Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

✅Залуучуудын хөгжлийн төвүүд

✅Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд

#Дэмжигч_байгууллага:

НҮБ-ын Хүн амын сан

Та доорх холбоосоор бүртгүүлээрэй.

https://us02web.zoom.us/…/WN_vGzH0ZbcRRaRd922HlzJUw…

Холбоотой мэдээ