ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ МУИС-ААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-11-11 470 1

“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн арга хэмжээг МУИС-аас эхлүүллээ. Өнөөдөр тус сургуулийн оюутнуудад өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэг, оношилгооний ач холбогдол, эрүүл мэндийн даатгалаас авах эмчилгээ, үйлчилгээ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотойгоор гэр бүл төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Мөн энэ үеэр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сайн дурын ажил, түүний ач холбогдлыг таниулж, цагийн ажилд холбон зуучилсан юм.

 

Холбоотой мэдээ