“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО

2022-11-16 318 1

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр төрийн ордноо зохион байгуулах гэж байна.

Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй  800 гаруй өсвөр үеийн залуус Монгол Улсын иргэний андгай өргөх юм.

Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Холбоотой мэдээ