БОАЖ-ын сайд “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц хэмжээг 200000 тн-д хүргэх, ажлын уялдаа холбоог хангах ажлын хэсэг ТТТ ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллалаа. Энэ удаад өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. ТТТ ХХК-ийн ажилчдаас гарсан хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлаар хөдөлмөрийн дүгнэлт гаргахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны холбогдох албан тушаалтнууд ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлш 75000тн нөөцтэй, мидлинг 115000тн нөөцтэй байна.
Төмөр замаар тээвэрлэхээр ажиллаж байгаа тул Зүүн үйлдвэрийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу 09 сарын 01 гэхэд ашиглалтанд бүрэн орох юм. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үйлдвэр болон үйлдвэрлэл, түлшний стандартыг байнга хянаж байх үүргийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газарт өгсний дагуу ажлын биелэлтийг шалгалаа.
1 сэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.com/lv/register-person?ref=RQUR4BEO