ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2022-10-24 20 1

ENSURE-2022-T-11 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙНЭ

 

(ДАХИН ЗАРЛАЛ)

 

Огноо: 2022/10/24

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь ”төслөөс “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт “SMART” программыг хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах ENSURE-2022-T-11 зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Төслийн хүрээнд Тусгай Хамгаалалттай Газар Нутаг (ТХГН)-ийн сүлжээг 0.94 сая га-аар нэмэгдүүлэх, зорилтот тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх, тэр дундаа бага төлөөлөл бүхий экосистемд тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах,  өргөжүүлэх тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөө, орон нутгийн ТХГН-ийн менежментийн үр нөлөөг сайжруулах, биологийн олон янз байдлын судалгаа, амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах, судлах, хөдлөл зүй, динамик өөрчлөлтийг үнэлэх зорилгоор олон улсад хэрэглэж буй “СМАРТ” программыг  нэвтрүүлэх зорилтын хүрээнд Бөхөн шарын нурууны ОНТХГ, Зармангийн хоолой, Баянцагааны нуруу ОНТХГ-т хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх, улмаар дээрх 3 ОНТХГ-ыг СМАРТ хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр хангах, сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

 

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, гэрээний хуулбарын хамт.
  • Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна. /Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон 14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хамт./

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

С.Нарангарав, Утас: 976-98281144; 976-99188681

Холбоотой мэдээ