
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо боллоо.

“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчид оролцож компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулж, Англи, Их британи, Канад, Австри, Бүгд найрамдах Турк улсын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.

1 сэтгэгдэлтэй
Moving my shorts to the side, would you like a lick? https://is.gd/NTRfVO