Ааваа дурсах хаврын үдэш

2023-04-22 309 1

Дуучин Б.Октябрь “Ааваа дурсана” бие даасан анхны тоглолтоо энэ сарын 28-нд 19.00 цагаас UB Palace-д хийх гэж байна. Тоглолтод урилгааар

-МУАЖ Ш.Чимэдцэеэ

-МУГЖ Ц.Өлзий-Орших

-МУСТА У.Баатар

-МУСТА А.Анхбаяр, Б.Чанцалдулам

-МУСТА О.Одончимэг

-Ардын дуучин Б.Батцэцэглэн

-МУСТА, хөтлөгч, яруу найрагч У.Пүрэвсүрэн

-Жүжигчин, дуучин Т.Ганбүргэд

-“Анир поп оркестр” оролцоно.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Цагаан байрам” ХХК ажиллаж байгаа бөгөөд тус компанийн нэрэмжит сугалаа явагдаж, гурван азтан шалгаруулан мотоцикл, LCD зурагт, гар утсаар шагнах юм байна.

Аав таныхаа уужим ухааныг хүү нь өвлөж

Алдар нэрийг тань хүмүүст дуурсгаж явах үед минь

Амгалан тайван царай тань нүднээ тодорсоор

Аядуу намуун дуу тань чихнээ сонсогдоно оо…

Холбоотой мэдээ