ЖОРЖ ОРУЭЛЛИЙН “1984” РОМАНААС СЭДЭВЛЭСЭН ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО

2024-02-02 390 2

Нийгэмд урлаг, уран зохиол маш том асуултын тэмдэг үлдээдэг. Зарим нь асуултын тэмдэг тавьчихаад тайлал хийдэггүй бол үлдсэн хэсэг нь хариултгүй хэвээр орхидог. Мэдээж уншигч цааш төсөөлж, зохиолын үйл явдал, дунд нь өгүүлэгдэх нарийн “детальчилсан” холбоосуудыг анхаарч чадвал өөрт нь таарах тодорхой хариултыг авч чадна. Харин Жорж Оруэллийн “1984” роман бол асуулт, хариулт нь эн тэнцүүхэн жин дардаг бүтээл.

Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Нэг намын дарангуйлал нийгмийн ямар харгислал дунд живүүлдэг болохыг тэртээ 1948 онд урьдаас зөгнөн бичсэн эл зохиолын үзэл санаа, агуулга өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг.

Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ? гэх асуулт ч мөн тун чухал.

Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Жүжгийн найруулагчаар “Фауст”, “Гэм зэм”, “Опал” зэрэг жүжгүүдээр Монголын театрын урлагт нэгэн шинэ хаалга нээсэн Мягмарнарангийн Батболд ажиллах юм.

Жүжгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй шат дараалалтайгаар хүргэнэ гэдгийг “Орфей” театрын хамт олны зүгээс мэдэгдлээ.

Өөрсдийн аж төрж буй нийгэм, эргэн тойрон, хүрээлэн буй орчноо тольдох мэт болдог Оруэллийн уг зохиолыг ийнхүү тайзанд тоглох болсон нь чухам цаг үеэ олсон уран бүтээлийн нээлт, уран бүтээлчдийн зориг юм.

  • Hey Guys,

    Warning: From February 2024, all existing email autoresponders will become obsolete!

    In fact, if you want to send marketing emails, promotional emails, or any other sort of emails starting in February 2024, you’ll need to comply with Gmail’s and Yahoo’s draconic new directives.

    They require regular marketers like you and I to setup complex code on sending domains… and existing autoresponders like Aweber and GetResponse are not helping: they’re requesting you do all the work, and their training is filled with complex instructions and flowcharts…

    How would you like to send unlimited emails at the push of a button all with done-for-you DMARC, DKIM, SPF, custom IPs and dedicated SMTP sending servers?

    What I mean by all of that tech talk above, is that with ProfitMarc, we give you pre-set, pre-configured, DONE-FOR-YOU email sending addresses you can just load up and mail straight away.

    We don’t even have any “setup tutorials” like other autoresponders either, because guess what: we already did all the setup for you!

    All of our built-in sending addresses and servers are already pre-warmed with Gmail and Yahoo and they’re loving us: 99% inbox rate is the average!

    ⇒ Grab your copy here! ⇒ https://ext-opp.com/ProfitMarc

  • Hey,

    The moment we’ve all been waiting for is finally here – GoBuildr is now LIVE! 🎉

    🌐 Create ultra-lightning-fast websites, sales funnels, eCommerce stores, and more in less than 60 seconds, with just a keyword!

    🚀 Say goodbye to the limitations of traditional page builders. GoBuildr combines the functionality of 16 different tools into one powerful app, supercharged with AI-assisted technology.

    ⇒ Click Here To Checkout Demo https://ext-opp.com/GoBuildr

Холбоотой мэдээ