Ханшийн хөөсгүй, журам нь хөрсөнд буух, залуусыг онилсон, орон сууцжуулах реформ саадгүй хэрэгжээсэй

2024-09-24 134 1

Залуусын анхдагч хэрэгцээ, амьдрах зорилгын тэргүүнд аль ч цагт байсаар ирсэн орон сууцны олон талт хөнгөлөлт, зээлийн шийдэл, төлбөрийн уян хатан нөхцөлт бодлогод Засгийн газар анхаарч Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болсноо цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Түүний тухайд

Ерөнхий сайдын үүрэгт ажлаа авахаас ч өмнө буюу ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ч залуустай хамгийн ойрхон байж, тэдний дуу хоолойг сонсох, бодлогодоо тусгахад бас ч гэж анхаарч ажилласан нь.

Засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа авсны дараа ч залуус руу чиглэсэн бодлогын хүрээг ахиулна гэж байв.

Тухайлбал, эх үрсийн баяраар хүүхдийн эрхийг хамгаалсан багц шийдвэр гаргасан нь түүхэн шийдвэр болж чадсан. Тэгвэл улсын хэмжээнд 300 гаруй салбар, 6000 гаруй гишүүнтэй Залуучуудын хөгжлийн үндэсний төвийг ахалдаг тэрбээр залуусын гарааны бизнесийг дэмжих, тогтвортой ажлын байр бий болгох, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн асуудлаас гадна орон сууцны цогц бодлогоор дэмжлэгт реформыг эхлүүлнэ гэчихлээ. Энэ нь орон нутагт, хилийн боомтуудад,   сумандаа амьдрах, хөдөө тийш нүүдэллэх залуусын  сонирхлыг эрхгүй татах цогц шийдэл болж чадвал Үндэсний орон сууцжуулах хороог бий болгож, өөрөө ахалсны зорилго бүтнэ.

Энэхүү реформ хэрэгжих бүрэн боломжтой. Учир нь, шинэчлэлийн суурь бодлогууд хэрэгжээд яваа. 2022 оны улсын төсвийг батлуулахдаа “Залуу гэр бүлийг орон сууцжуулах”, цахим шилжилт хийх, төвлөрлийг сааруулах хүрээнд тодорхой зээлийн хөтөлбөр хэрэгжсэн.

Өнгөрсөн оны байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 115.1 мянган иргэнд олгосныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан.

Тун сонирхолтой нь тухайн зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд байгааг онцолж байсныг дурдая. Тэгэхээр бага, дунд орлоготой иргэд, залууст, нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон  халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх Үндэсний орон сууцжуулалтын хороо олон өрх айл, иргэнд боломж олгох нь.

Гагцхүү зорилтод бүлэгтээ хүрсэн, ханшийн хөөс нь хагарсан, журам нь хөрсөнд буух залуусыг онилсон реформ гэх гоё зорилгоосоо хэзээ ч бүү алсраасай. Саадгүй хэрэгжээсэй.

Холбоотой мэдээ