TҮГЖЛҮҮДИЙГ ТҮГЖ

2025-01-14 32 0

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг санаашрагсад иргэдийн дунд элдэв сэдэв шидэж, жагсаал болгоод, эх орончдын дүрд хувирах гэж элийрч балайрцгаав. Ийм алиа салбадайн бодит жишээ нь Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай тэргүүтнүүд байлаа. Тэд улс төрийн болон цаг үеийнхээ моодноос гарсан гэдгээ сэхээрч ухаарах ч сөхөөгүй, жагсаал далимдуулж төв талбайд амилсан чөтгөрүүдийн дүрээр зөнөглөж олон нийтийг доромжлов.

Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийгмийн гарааны тэгш хэм алдагдаж, баялгийг цөөн хэдэн этгээд хүртдэг, эрх мэдэл, танил тал, овжин заль, мэдээллийн давуу талаа ашиглан хувьдаа ашиг олсоор ирснийг шүүмжилж, 5Ш ажиллагаа явуулсныг буруутгав. Монголын нийгэм, улс төрийн орчинд сүүлийн 30 жилийн туршид бэхэжсэн хулгай, луйврын хөнөөлтэй тэмцсэнийг буруутгав.
Улсаа тонож, хувийн хөрөнгөө арвижуулан ард олноо ядууралд оруулсан бүлэг этгээдүүдийн далд, нарийн зохион байгуулалтыг эвдэх гэсний учир тэд амилав.
Хахууль, сүрдүүлэг, томилгооны ач сануулах аргаар хууль, шүүхийн үйл ажиллагааг хяналтдаа авдаг, хууль бус хөрөнгөжигсдийн бусармаг үйл ажиллагааны эсрэг зоримог тэмцэл эхлүүлсэнийг буруутгав.
Монголчууд биднийг гадны биш дотоодын дайсан, урвагч, атаач, жөтөөч, сувдаг шунахайчууд доройтуулж байсан нь өнгөрсөн түүхэнд тодхон бий.
Тиймээс 14 мега төслүүдээ хөдөлгө, бүсчилсэн хөгжлийн загвараа эхлүүл, Сэлбэ дэд төв мэт хөгжлийн зургаа зур. Одоо л биш бол хэзээ гэж. Улс орны эдийн засгийн чадамж, өрсөлдөх боломжийг зоригтнууд эхлүүлж, хийдэг бол замын ноход зөвхөн шүлсээ үсчүүлэн хуцаж л чаддаг. Тиймээс хөгжил цэцэглэлтийг эсэргүүцсэн, Ерөнхий сайдыг муу сайны өмнө нохойд барьдаг мод мэт бамбай болгодог түгжлүүдийг түгж. Хамтарсан Засгийн газрын чадамжийг тултал ашиглаж үзүүл.

Холбоотой мэдээ