
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 62 ажил гацаж, удааширсан байдалтай байна. 2017 оноос хойш ийнхүү саатсан ажлуудын шалтгаан нь санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй байгаа юм. Салбарын тухайд сургууль, цэцэрлэг 24, тохижилтын ажил 14, авто зам 9, барилга байгууламж 9, орон сууцны фасад засвар 3, ус түгээх байр 2, гэрэлтүүлэг 2 гэсэн нийт 62 хөрөнгө оруулалтын ажил царцсан байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав.
Энэ асуудалтай холбогдуулан СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл оролцож, зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажилд тайлбар хүргэлээ. Мөн 43 хорооны Засаг дарга оролцож, бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим тодруулга мэдээллийг авсан юм.
Уулзалтын үеэр гүйцэтгэгч компаниудын зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагатай, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагаас зөвшөөрөл, бичиг, шийдвэрийг гаргаж өгөхгүй хугацаа алдаж байгаа шалтгааныг тайлбарлалаа.
Үүнтэй холбогдуулан Дүүргийн Засаг дарга холбогдох яам, агентлаг байгууллагуудад зохих шаардлагыг хүргүүлж, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.
Эх сурвалж: СХД-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв
31 cэтгэгдэлтэй
Good https://is.gd/N1ikS2
https://shorturl.fm/FIJkD
https://shorturl.fm/JtG9d
https://shorturl.fm/VeYJe
https://shorturl.fm/eAlmd
https://shorturl.fm/hQjgP
https://shorturl.fm/f4TEQ
https://shorturl.fm/JtG9d
https://shorturl.fm/xlGWd
https://shorturl.fm/0oNbA
https://shorturl.fm/N6nl1
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/XIZGD
https://shorturl.fm/bODKa
https://shorturl.fm/68Y8V
https://shorturl.fm/m8ueY
Best partnership https://shorturl.fm/A5ni8
https://shorturl.fm/N6nl1
https://shorturl.fm/j3kEj
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/6539m
https://shorturl.fm/oYjg5
https://shorturl.fm/oYjg5
https://shorturl.fm/XIZGD
https://shorturl.fm/m8ueY
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/N6nl1
https://shorturl.fm/TbTre
https://shorturl.fm/XIZGD
Best partnership https://shorturl.fm/A5ni8
https://shorturl.fm/hevfE