Авьяас билгийн өгөгдөл

2020-10-25 1612 0

Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн“-гээс эрхлэн явуулж байгаа Мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэц засалч, сэтгэцийн эмч нарын хамтарсан “СЭТГЭЛЗҮЙ” фэйсбүүк группийн мэргэжилтнүүдийн сэтгэлзүйн зөвөлгөө мэдээллийн цуврал подкастын ээлжит дугаараар суралцахуйн бэрхшээлийн талаар ярилцлаа.

Та хэр олон ажил сольсон бэ? Дөрвөн жилийн дотор 10 ажил сольсон хэн нэгнийг таньдаг уу?

Суралцахуйн бэрхшээл, ADHD-тэй хүмүүс дундаж хүмүүсээс ажил солих магадлал 3-4 дахин өндөр байдаг. Тэд өөрөө өөрийнхөө онцлогт тохирсон ажлыг олон олтлоо ажил сольдог. Суралцахуйн бэрхшээл хүн амын 50 хувьд тохиолдох магадлалтай.

Мөн суралцахуйн бэрхшээлтэй, “Анхаарлын сарнилттай”, ADHD-тэй хүүхэд гэж тодорхойлж мэдэхгүйн улмаас хурдан уншиж чадахгүй, анхаарлаа төвлөрүүлж удаан сууж чаддаггүй хүүхдийг Оюуны хомсдолтой хүүхийн 70 дугаар сургууль руу шилжүүлсэн тохиолдол байдаг.

“Юу ч сурч чадахгүй”, “сахилгагүй” гэж хочлогдсон хүүхдүүдийн авьяасыг олж, чадах зүйлийг нь нээж өгөхийг ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛ гэнэ.

Подкаст зочноор “Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн”-гийн ахлах сэтгэлзүйч, докторант П.Мягмаржаргал, Сэтгэлзүйч, психометрикч Б.Жавзан нар “Авьяас билгийн өгөгдөл” сэдвээр ярилцлаа.

Замдаа сонс, цагаа хэмнэ.

Холбоотой мэдээ