Цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг өгнө

2021-03-30 689 0
Өнөөдөр бол Дэлхийн эмч нарын баярын өдөр. Эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Энэ үеэр  цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор шийдвэрлэснээ хэллээ.
Тодруулбал, КОВИД-19-ийн эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1100 резидент эмчид тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ